Мэрия Кэри клипэндээ хүүхдүүдээ тоглуулжээ
2017-11-17

Саяхан өөх сориулах мэс засал хийлгэсэн дуучин Мэрия Кэри тун удахгүй болох Зул сарын баярт зориулан “Од” хэмээх цоо шинэ уран бүтээлээ нийтийн хүртээл болгосон байна.

 

 

Сонирхолтой нь дуучин эмэгтэй шинэхэн клипэндээ өөрийнхөө хүүхдүүд болох зургаан настай Мороккон, Монро нарыг тоглуулсан нь олны анхаарлыг татсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Энэ талаар Кэри “Үнэхээр гайхалтай байна” гэж хэлжээ.

 

Хэдий Кэри Зул сарын шинэхэн уран бүтээлээ цацсан ч Зул сарын өмнөх Америкийн томоохон хотуудад хийх “All I Want For Christmas Is You” аялан тоглолтоо цуцалсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин