Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ
2017-11-17

Пентагон санамсаргүйгээр албан ёсны твиттер хаягтаа Ерөнхийлөгч Дональд Трампыг огцрохыг шаардсан нэгэн жиргээчийн жиргээг нийтэлсэн талаар “www.vox.com” сайт мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг Пентагоны хэвлэлийн алба баталж, олон нийтийг төөрөгдүүлсэн явдалдаа уучлалт гуйжээ.

 

Пентагоны жиргэсэн жиргээг “ProudResister” гэх хэрэглэгч жиргэсэн байжээ.

 

Тэрбээр “Бүх зүйл тун энгийн. Рой Мурыг татаж, Аль Франкеныг Конгрессын суудлаас огцруулж, Трампыг Ерөнхийлөгчөөс огцруулах явдал. Бүгд Найрамдахчууд бэлгийн хүчирхийллийг партизаны хэрэг болгохоо боль. Энэ чинь гэмт хэрэг” хэмээн жиргэсэн аж.

 

Энэхүү жиргээг нийтэлсэн хүн Пентагоны албан ёсны твиттер хаягт нэвтрэх эрхтэй цөөхөн хэдэн эрхмүүдийн нэг байсан гэнэ. Тэрбээр буруу жиргээ нийтэлсэн гэдгээ мэдсэн даруйдаа устгаж, улмаар энэ талаараа удирдлагууддаа мэдэгджээ.

 

Пентагоны твиттерийг 5.2 сая болжмор дагадаг билээ.

 

Энэхүү асуудлаас хоёр долоо хоногийн өмнө Твиттер компаниас халагдсан нэг ажилтан Ерөнхийлөгч Трампын албан ёсны твиттер хаягыг устгасан юм. Энэ үед Ерөнхийлөгчийн твиттер хаяг руу 11 минутын турш нэвтэрч болохгүй байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин