Нийслэлийн хүүхдийн асрамжийн төвд БИО ЧАЦАРГАНА бэлэглэлээ
2017-11-20

 
“Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” болох хүүхдийн асрамжийн төв нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг асран хүмүүжүүлж сурч боловсрон нийгэмд эзлэх байр сууриа олоход нь тусалж дэмждэг байгууллага юм. Одоогийн байдлаар нийт 150 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлж байна. UFC групп нийгмийн хариуцлагын хүрээнд тус төв дээр сайн санааны өдөрлөгийг зохион байгуулж хамгийн амттай Био чацарганы өтгөрүүлсэн шүүсээ тус төвийн хүүхдүүдэд бэлэглэлээ. 

 
Хүүхэд - Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын дарга Б.Лхамсүрэн: Бид бүхэн UFC группийн талаар олон сайхан арга хэмжээ зохион байгуулж мөн сайн үйлсийн аян хүргэдэг талаар маш сайн мэднэ. Энэ удаа тус группийн хамт олон маань нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт амьдардаг зорилтот бүлгийн хүүхдүүд дээрээ бяцхан авьяастан Б.Бат-Энэрэл хүүгээ дагуулаад энэ сайхан Био чацарганы шүүснийхээ дээжээс бэлэг болгон өгсөнд туйлын их баяртай байна. Ингээд энэ хамт олны ажил үйлсэд нь хамгийн сайн сайхныг хүсье.


Тус арга хэмжээнд БИО Чацаргана брэндийн нүүр царай, бяцхан авьяастан, дуучин БАТ-ЭНЭРЭЛ оролцож, уран бүтээлийн дээжээсээ  бяцхан найзууддаа хүргэлээ.
 
 
Бяцхан авъяастан, дуучин Б.Бат-Энэрэл: Амин дэмээр баялаг БИО ЧАЦАРГАНЫ шүүсээр найзуудыгаа дайлсандаа маш их баяртай байна.

 
Хүйтний эрч чангарч буй энэ цаг үед UFC группын био чацарганы шүүсийг тогтмол хэрэглэснээр уушигны олон төрлийн өвчин болон дархлааг дэмжин тамир тэнхээг сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ач тустай юм. Иймд био чацарганыг сонгох нь хэрэглэгч таны гэр бүлдээ оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт учир өөрт хамгийн ойр байрлах дэлгүүрээс худалдан аваарай.














 
Shuud.mn
Сонин хачин