Роберт Мугабэ огцрох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ
2017-11-20

Зимбабве улсын армийнхан өнгөрсөн долоо хоногт, төрийн эргэлт хийж улмаар Ерөнхийлөгч болон гэр бүлийг нь баривчилсан юм.

 

 

Армийнхан төрийн эргэлт хийсэн шалтгаанаа Ерөнхийлөгч Роберт Мугабэгийн улстөрийн буруу шийдвэртэй холбоотой хэмээн мэдэгдлээ.

 

Учир нь Ерөнхийлөгч өөрийнхөө залгамжлагчаараа эхнэрээ тодруулахын тулд эрх баригч нам дотор хууль бус үйл ажиллагаа явуулах болсон юм.

 

Тэгвэл эрх баригч “ZANU-PF” энэ амралтын өдөр Ерөнхийлөгчөө намын даргаас нь огцруулж, улмаар өөрийн хүсэлтээр огцрохыг уриалсан байна.

 

Тэд Ерөнхийлөгчдөө 24 цагийн хугацаа олгосон бөгөөд өгөдсөн хугацаанд өөрийн хүсэлтээр огцрох шийдвэр гаргахгүй бол хүчээр огцруулахаа мэдэгдлээ.

 

Эрх баригч намын шийдвэртай армийнхан болон иргэд санал нэг байгаа гэнэ. Хараре хотноо иргэд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсаар байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин