Хатан хаан нөхөртэйгөө ханилаад 70 жил болжээ
2017-11-20

Их Британийн хатан II Элизабетын хуримын 70 жилийн ой тохиож буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хатан хаан нөхөр  Эдинбургийн гүн Филипптэй 1934 онд нэгэн үдэшлэгийн үеэр танилцаж, улмаар 1947 онд хуримласан байна.

 

 

Хатан хааны хуримын 70 жилийн ойг Их Британи даяар сүр дуулиантай тэмдэглэхээр төлөвлөж буй бөгөөд уг арга хэмжээнд олон орны зочид төлөөлөгчид оролцохоор болжээ.

 

 Тэд дөрвөн хүүхэд, найман ач, зээ, таван гучтай билээ.

 

II Элизабет 1952 оны хоёрдугаар сарын 6-нд Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Хамтын нөхөрлөлийн бусад орны хатан хаанаар өргөмжлөгдсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин