Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудлаарх ном хэвлэгдэн гарлаа
2017-11-21

Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал /онол ,арга зүй, хэрэгжилт/ хэмээх бүтээл саяхан хэвлэгдэн гарлаа.

 

Энэ бүтээлд Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн үйл ажиллагааны үр дүн, сургамж, түүхэн гавьяа, алдаа оноо, эрх зүйн зохицуулалт, цаашид боловсронгуй болгох арга зам зэрэг  сэдвийг чухалчилсан байна.

 

Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуульт ёсны хөгжил, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хязгаар, Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хурлын хоорондын харилцаа, тэрчлэн Үндсэн хуулийн үндсэн бүтцийн онол, номлол, өмчлөх эрхийн Үндсэн хуулийн зохицуулалт, сонгох, сонгогдох эрхийн баталгаа гэсэн тулгамдсан асуудлууд энэ бүтээлд дэлгэрэнгүй тусгагджээ.

 

Энэхүү номын зохиогчдын олонх нь ажил үүргийн хувьд Үндсэн хуулийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа төдийгүй тэдний эрдэм судлал, судалгаа шинжилгээний ажлын хүрээ нь мөн Үндсэн хуультай холбоотой ажээ.

Shuud.mn
Сонин хачин