Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа
2017-11-21

Монгол Улсын Засгийн газрын гишүүн,  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтад оролцож байна. 


 

 
Тэрбээр  БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Ким Ён Жү-тай (11 дүгээрсарын 20 –ны өдөр) албан ёсны уулзалт хийлээ. Энэ үеэр талууд хоёр улсын харилцаа,  хамтын ажиллагаа бүх шатанд өргөжин хөгжиж байгааг онцлоод хөдөлмөр эрхлэлтийн асуудалд онцгойлон анхаарал хандуулах  шаардлага тулгарч байгаа талаар ярилцсан байна. Засгийн газар хоорондын гэрээгээр болон албан бусаар нийт 30гаруй мянган монгол иргэн одоогоор тус улсад   ажиллаж, амьдарч байна. Дээрх иргэдэд  хууль эрхзүйн дэмжлэг хэрхэн үзүүлэх боломжийн тухай талууд санал солилцжээ. Мөн Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчний квотыг өсгөх талаар харилцан судалгаа хийх  боломжийн тухай талууд байр сууриа илэрхийлсэн байна.  Дашрамд дурдахад, БНСУ гадаадын 16 орноос ажиллах хүчин авдаг аж. 
 
 
ЭХ СУРВАЛЖ: http://www.mecss.gov.mn
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бараг Улсаа нүүлгэж, Солонгост явуулчихаад юун даа ч тас тас инээж, баярлахав дээ.
2017-11-21
зочин:
Бодлого гэж алга энэ яаманд, эрс өөрчлөлт хиймээр байхад гадаадад аялсан улсууд.
2017-11-21
Зочин:
Энэ авгай чин Боловсролын сайд болсондоо уг нь юун хөдөлмөр эрхлэлт ажиллах хүчний асуудал яриад төөрч яваад байнаа Хөдөлмөрийн сайдыг ажилгүй болгохнээ Ийм л хүмүүс сайд хийхээр яанадаа ажлаа ойлгоогүй яваад бна ш дээ энэ хүн
2017-11-21