Ассад Сочи хотноо зочилж, Путинтэй уулзлаа
2017-11-22

Иргэний дайн дэгдээд буй Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад ОХУ-ын Сочи хотноо гэнэтийн айлчлал хийсэн талаар “www.cnbc.com” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр уг айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч В.Путин болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзсан аж. Энэхүү уулзалт тун нууцын зэрэглэлтэй болсон хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлж байна.

 

Удирдагчид Сирийн дотоодын хямрал, тус улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн асуудлаар голлон ярилцжээ.

 

Сочи хотноо хоёр өдөр үргэлжлэх ОХУ, Иран, Туркийн Сирийн асуудлаарх уулзалтын үеэр Путин, Ассадыг хүлээн авчээ.

 

Ассад “ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сирид явуулж буй терроризмын эсрэг ажиллагаа үнэхээр үр дүнтэй болсон. Бид өмнөхөөсөө илүү тайван болсон” гэж хэлжээ.

 

Сирийн асуудлаарх гурван улс буюу ОХУ, Турк, Ираны удирдлагуудын уулзалт өнөөдөр зохион байгуулагдах билээ.

 

ОХУ өнгөрсөн 2015 оны есдүгээр сараас Сирид цэргийн ажилагаа явуулах болсон. Уг ажиллагааны хүрээнд Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй террористуудын 70 орчим хувийг устгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Taarsan taar shuudainuud
2017-11-22