Модель Крисса Тейген жирэмсэн болжээ
2017-11-22

Хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Сильма” киноны “Selma” дуугаар өнгөрсөн онд “Оскар”-ын “Шилдэг дуу” төрөлд ялагч болсон, нэрт дуучин Жон Легендийн гэргий, супермодель Крисса Тейген хоёр дахь хүүхдээ тээж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хос өнгөрсөн 2013 оны долоодугаар сард Италид хуримласан юм. Тэд өнгөрсөн 2016 оны дөрөвдүгээр сард Луна гэх охинтой болсон билээ.

 

Өдгөө 31 настай Крисса Тейген инстаграм хуудсаараа дамжуулан хоёр дахь хүүхдээ тээж буйгаа мэдэгдсэн аж.

 

Тэрбээр “Миний охин одоо 19 сартай. Тэр минь тун удахгүй дүүтэй болно” гэж бичжээ.  Крисса Тейген дөрвөн сартай жирэмсэн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хэн нэг модель жирэмсэн болох нь маньд тийм сонин гэж үү
2017-11-22