У.Хүрэлсүх нам, төрийг хэрхэн удирдахыг харах үлдлээ
2017-11-22

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын XXVIII  их хурлаас намын даргаараа сонголоо. 1309 төлөөлөгчийн 60 гаруй хувийн итгэлийг авч, Монголын улс төрийн ууган хүчнийг удирдах эрх түүнд шилжлээ.   МАН-ын экс  дарга М.Энхболд түүнд парламентад үнэмлэхүй олонхи 65 суудалтай, эрх баригч хүчнийг хүлээлгэж  өглөө.  Өмнөх Засгийн газарт Шадар сайд байсныг эс тооцвол У.Хүрэлсүх парламентын гишүүн бус үедээ   МАН болоод Засгийн газрыг тэргүүлж байгаагаараа онцлогтой.  


Сөрөг хүчин бус эрх баригч байх үед намыг тэргүүлж, Засгийг удирдана гэдэг асар их үүрэг хариуцлага. Одоо түүнд хагарсан намыг эвлэрүүлж, улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргах үүрэг хариуцлага ногдож байгаа. 


Учир нь 200 гаруй мянган гишүүнтэй гэх МАН өнөөдөр дахин хоёр хуваагдахад хүрээд байгаа.  Тодруулбал, одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-аас өрх тусгаарлахдаа хэсэг бүлэг гишүүдийг өөртөө элсүүлсэн.  Н.Энхбаярт дагаар орсон зарим гишүүд өнөө ч МАН-тай холбоотой байж, нэгдмэл байхыг илүүд үзэж, хоёр намын удирдлагуудад “зөвлөдөг”. Гэхдээ нэгэнтээ  өрх тусгаарласан хоёр намын нэгдэнэ гэдэг үлгэр.  Харин өнөөдрийн МАН дахь хагарал нь бутралаар үргэлжлэхгүй гэх баталгаа байхгүй.    УИХ дахь МАН-ын 65 гишүүн 33:32-ын бүлэг болон талцсан байгаа.  Энэ талцал нийгэмд МАН дахин хоёр хуваагдах нь гэсэн мессэжийг аль эрт өгсөн.   МАН дахь зөрчилдөөний галыг намжаах эсэхээс У.Хүрэлсүхийн ажлын гараа эхлэх юм. Зөвхөн УИХ дахь намын бүлэг төдийгүй олон нийт ч танхимд нь  байсан ажиллаж Засгаа унагааж, өөрөө албан тушаал горилсон түүнд талтай бус  байгаа. 


Тэр дундаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүд У.Хүрэлсүхийн танхимыг өнөө хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагаа чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр үг, үйлдлээрээ илэрхийлдэг.  У.Хүрэлсүхэд намын дотоод аппаратаа бэхжүүлж, эв нэгдлийг хангахад ч, Засгийн газрын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд ч хамгийн нөлөөтэй эрхмүүд бол парламент дахь 65. Тиймээс ч Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ 100 хувь парламентын гишүүдээс томилж,  саналыг өөртөө татах эхний алхамаа хийсэн.  Энэ нь түүнийг өнөөдөр МАН-ын даргын албан тушаалд томилогдоход нь ч гол суурь, хөшүүрэг болсон. 


Одоо өөрийнх нь эсрэг зогсож байгаа 32-ын бүлэгтэйгээ эвлэрлийн гэрээ байгуулах нь МАН-ын даргын хамгийн эхний алхам болох биз.  Мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан байдаггүй. 


Нөгөө талаас У.Хүрэлсүх МАН-ын даргын албыг давхар хашснаар   Засгийн газар нь тогтвортой үйл ажиллагаагаа явуулах баталгааг хангалаа.  Одоо түүнд МАН-ын бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрх мэдэл бүрэн олгогдлоо.  


Өнөөдөр МАН-ын XXVIII их хурлаас бага хурлын төлөөлөгчдийг сонгоно.  Шинээр бүрдэх бага хурлын гишүүдийн дийлэнхь н зүүний хүчний буюу намын даргын фракцынхнаас бүрдүүлэх байх. Өмнөх бага хурлын гишүүд ч мөн л намын даргын буюу хотын фракцаас бүрдэж байлаа.  Учир нь бага хурлыг гишүүд орон нутагт намын бодлогыг  ухуулж, сурталчлан хэрэгжүүлэх үүрэгтэй. Өнөөдрийн тухайд намын төдийгүй Засгийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг давхар ногдоно. Үүнээс гадна МАН-ын аппаратыг удирдах Ерөнхий нарийн бичгийн дарга ч гишүүдийнхээ эв нэгдлийг хангах сайн менежер байх хэрэгтэй. Эс бөгөөс генсек нь намын даргынхаа адил нударга зөрүүлчихдэг эрхэм сонгогдвол МАН бутрахын дохио.


Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэдий ч У.Хүрэлсүхэд  МАН-ын даргын хувьд парламент дахь олонхийн бүлгийг ч чиглүүлэх үүрэгтэй. 


Ийнхүү У.Хүрэлсүхэд эрх мэдлийг бүрэн шилээд байна. Тэрбээр хүссэн албан тушаал, эрх мэдлээ бүрэн авлаа. 2020 онд эрх баригч хүчнийг парламентад үлдээх үү, гудамжинд гаргах уу гэдэг мөн л У.Хүрэлсүхээс хамаарна.

 

Тээр жил АНУ-д суралцаж байгаад дөнгөж эх орондоо ирэнгүүтээ Ерөнхий сайдаар томилогдсон Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы индрээс "Ард түмнийхээ хаан сонголтод талархаж байна" гэдгээ мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн сонгуулиар МАН парламентад эрх баригч хүчин болж,   Ерөнхийлөгч АН-аас сонгогдож,  УИХ-ын сонгуулиар намаасаа нэр дэвшиж чадаагүй ч  энэ цаг үед МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хаших болсон У.Хүрэлсүх та ч ард түмнийхээ "хаан сонголт"-д талархан зүтгээрэй.  Эдүгээ олон нийт У.Хүрэлсүхийг нам, төрийг хэрхэн удирдахыг нь харах үлдлээ. 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
батаа:
За даа зэрэгцэж суусан нөхдөө жийж дээш авирсан иймэрхүү хүн ч өөдтэй юм бүтээх ч юу л бол
2017-11-22
сэлэнгэ:
Ээдээ энэ сэлэнгийг л хужаагийн гар хөлөөс салгаж үзээрэй
2017-11-22
Зочин:
энэ Мийеээ хүүгийн царайг ээ , бараачихаад , аль ч өнцөгөөс харахад .. ХУЖАА
2017-11-22
Uhsen:
Ebi - Jenko Battula - Hurelsuh gej daraagiin MANAN iin buleglelees ch hortoi bulegleltei tanilts. Mongol yalsan gej bodoj baina uu Hurtsiin tomilgoonoos l ugui gedeg ni haragdsan. Yoronhiilogch iin sanal bolgoson huniig UIH heleltseed elchingeer yoronhiilogch tomildog. Battulga yagaad Hurtsiig tomilov yagad gevel EBI Battulga 2 bol 1 teregnii 2 dugui. Odoo deer ni Hurelsuh gej 1 tanhai etgeed nemegdlee yana daa yana.
2017-11-22
Сүх:
60 тэр бумынхныг хог шаар болгох хэрэгтэй шүү, хурцыг бүр гудамжинд гаргах хэрэгтэй шүү Амжилт хүсье хүрэлсүхээ
2017-11-22
Зочин:
HURELSUH GEDEG HUN ENE IH ITGELIIG YAJ DAANA DAA
2017-11-22
Зочин:
НААД НЭГ БУЗАР ГАРААС ХОЛ БАЙГААРАЙ ХАРИАД ГАРАА САЙН САВАНДАЖ УГААГААРАЙ ИЙМ БУЗАР ГАРЫГ ОЛОН БИТГИЙ БАРИАРАЙ
2017-11-22
Зочин:
ИХ ХУРЛЫН ГИШҮҮД НЬ Ч МУНДАГ МЭДРЭМЖТЭЙ, ХҮРЭЛСҮХ Ч УХААЛАГ МУНДАГ БАЙЛАА ШҮҮ, ДЭМБЭРЭЛ ЗАЛУУ ХҮН ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДЛАА, АМЖИЛТ
2017-11-22
ЛХАГВА:
60 ТЭРБУМААСАА ЭХЛЭЭД ЗОРИГТОЙХОН САЛААРАА ТЭГЭЭД АЯНДАА ХАНДАХ ЗҮГ ТОГТОХ БИЗ ТАНАЙ НАМЫГ ХАМГИЙН МУУХАЙ ХАРАГДУУЛДАГ МИ ОВОГТИЙНХОН
2017-11-22
ZOCHIN:
HAMGIIN TURUUND M.ENHBOLDIIGOO ZAILUULAARAI. NIITIIN ERH ASHIG GEJ BAIDGAAS 60 TERBUMIIN ASHIG GEJ BAIDAGGUI YMSHUU....
2017-11-22