Дугуйн замын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна
2017-11-22

 

Дугуйн замын гүйцэтгэлийн ажил 65 хувьтай явагдаж байна. X хорооллын уулзвараас Чулуун-Овоо хүртэл Нарны замын хоёр талаар 1-1,5 метрийн өргөнтэй 15 238м дугуйн зам барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар замын хойд хэсгийн ажил бүрэн дууссан, урд талдаа 10-р хорооллоос Энхтайваны гүүр, “Өгөөмөр” худалдааны төвөөс Чулуун–Овооны уулзвар хүртэлх замын ажил хийгдэж, нийт ажлын явц 65 хувийн гүйцэтгэлтэй байна. 

 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй энэ ажлыг “ОДНД” ХХК гүйцэтгэж буй юм. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
МАНгар МАЛнууд:
Ёстой хогын юм хийж байх юм.Тусдаа тусгай зам байдаг юмшдээ дугуйн зам
2017-11-22
Зочин:
Har huitend uu? Boldog yum uu?
2017-11-22