Британи жуулчинг хөнөөсөн Монгол залууд 16 жилийн ял оноолоо
2017-11-22

Британийн иргэн, жуулчин Стив Нэш өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд Монгол Улсад жуучлалаар ирэхдээ амиа алдсан билээ.

 

 

53 настай жуулчин эрийн хамтрагч өвдсөн учир тэрээр ганцаараа Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутагт 3000 гаруй метрийн өндөртэй уулнаас парапланаар нисэхээр явсан аж. Тэрээр замдаа Б.Гантулга гэгчтэй тааралджээ.

 

Б.Гантулга жуулчин эрийг дээрэмдэхээс гадна хутгалж, амь насыг нь хохироожээ. Хохирогчийн гадаад паспорт, бэлэн мөнгө болон бусад зүйлс алга болсон юм.

 

Хэргийн дараахан орон нутгийн цагдаагийнхан хэрэгтэнг баривчилсан бөгөөд түүний шүүх хурал энэ сарын 17-нд болсон талаар “www.xcmag.com” сайт мэдээллээ.

 

Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 16 жилийн хорих ялаар шийтгэсэн хэмээн хохирогчийн өмгөөлөгч Кэйран Митчел Британийн “ВВС” агентлагт ярьсан байна. Тэрбээр “Монголын шүүх шударга ажиллаж, буруутанг хуулийн дагуу шийтгэлээ. Хохирогчийн эхнэр шүүхийн шийдвэртэй санал нэгдэж буй бөгөөд түүний харамсал бага боловч гэсэн тайлагдаж байгаа” хэмээн ярьжээ.

 

Стив Нэшийн гэргий Шэрли “Миний нөхөр миний сайн найз байсан. Түүнгүйгээр амьдралаа төсөөлөх бэрх байна” хэмээв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Elbegdorjiin balag
2018-09-13
Зочин:
Tiishdee 16-han jil uguud bhdaa yadii...novshiig nasaar ni horihgui....
2017-11-22
irgen:
ulsiin ner gutaasan novsh 16 jil ch baga l baina, byh nasaar ni horih heregtei baisan
2017-11-22
Doroitol:
heleh ch muu ug alga daa, ydaj l zgr ailgaad deeremdej boliishdee hunii ami chine maliin ami bish shdee
2017-11-22
Зочин:
ХЭДХЭН НОГООНЫ ТӨЛӨӨ ЭРДЭНЭТ ХҮНИЙГ ХУТГАЛЖ АЛСАН ЭНЭ ХУЛГАЙЧИД ЯМАР БАГА ЯЛ ОНООГОО ВЭ, МОНГОЛЫН ХУУЛЬ ҮХСЭНИЙ ХОХЬ, АМЬДЫН ЗОЛ ГЭДГИЙГ Л ҮЗҮҮЛЭХ БОЛЖ ДЭЭ.
2017-11-22
Иргэн:
100 доллар хараад мөнгөний хэрэг болоод алсан гэсэн. Монголчууд эртнээс замд яваа хүнийг бүү хэл хужирт явж байгаа тарвага алдаггүй байсан сайхан заншил устаж алга болжээ. Араатан гэхээс өөр үг алга үйлээ эдлэх л үлджээ
2017-11-22
Зочин:
Архангайн шившиг
2017-11-22