Нийслэлд ялимгүй цас орно
2017-11-23

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн жавартай байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 14-19 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 градус хүйтэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин