Д.Амарбаясгаланг улируулан сонгов
2017-11-24

 

МАН-ын XXVIII их хурал СТӨ-нд дөрвөн өдөр хуралдаж өндөрлөсөн. Үргэлжлүүлээд МАН-ын анхдугаар бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдсан юм. МАН-ын бага хурлын 369 гишүүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараа сонгохоор шөнөжин хуралдлаа.

 

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг бага хуралд оруулав. Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улируулан сонгохоор МАН-ын дарга нэр дэвшүүлсэн бол заалнаас Б.Баярмагнайг нэр дэвшүүллээ 

 

Ингээд бага хурлын гишүүдийн 74 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улируулан сонгов. Үргэлжлүүлээд нарийн бичгийн дарга нарыг сонгох хэлэлцүүлэг өрнөсөн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хүрэлсүхийн дүрмийн дагуу гэж юу гэсэн үг болохыг ойлгосонгүй
2017-11-24
Зочин:
zuv songolt bn
2017-11-24
Зочин:
Одоо чадваргүй хэдэн газрынхаа дарга нараас зоригтой салах хэрэгтэй. Үлбэгэр сул ажиллахаа больж эрч хүчтэй мэдлэг чадвартай хүмүүсийг оруулах хэрэгтэй
2017-11-24
Namiin akhmad gishuun TS.Mijiddorj:
Namiin erunkhii nariin bichgiin ddarga Amarbayasgaland bayar khurgej amjilt khusie TS.Mijiddorj
2017-11-24