44 гишүүнтэй хөлөг онгоцоос холбоо тасраад долоо хонов
2017-11-24

Аргентины “Сан Хуан” гэх шумбагч хөлөг онгоц сураггүй алга болоод долоо хонож байна.

 

 

Уг хөлөг онгоцонд багийн 44 гишүүн зорчиж явсан билээ. Хөлөг онгоц Патагония эргээс хөдлөөд удаагүй байхдаа төв станцаасаа холбоо тасарчээ.

 

Хөлгийн өнөөг хүртэл сураггүй байгаа бөгөөд сүйрсэн эсвэл өөр хүчин зүйлтэй нүүр тулсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Хөлөг хамгийн сүүлд Хорхе булан дах Чубут мужийн эргээс 430 км-ийн цаана явж байхдаа станцтайгаа холбоо барьжээ.

 

Шумбагч хөлөгтэй хамгийн сүүлд холбоо барьсны дараа Атлантын далайн өмнөд хэсэг дэх ер бусын хачирхалтай чимээ гарсныг тогтоожээ. Уг чимээг тогтоохоор Их Британи, АНУ-ын мэргэжилтнүүд ажиллаж байна.

 

Эрлийн ажиллагаанд Бразил, Их Британи, Чили, Колумб, Франц, Герман, Перу, АНУ болон Уругвайн авран туслах багийнхан дэмжлэг үзүүлж, нисдэг тэргээр болон хөлөг онгоцоор явуулж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин