Аргентины хөлөг онгоц сүйрсэн хэмээн мэдээллээ
2017-11-24

Аргентины 44 хүний багийн бүрэлдэхүүнтэй “Сан Хуан” шумбагч хөлөг дэлбэрч сүйрсэн хэмээн албаныхан мэдээлсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

 

 

Өнгөрөгч долоо хоногт далайд цөмийн бус дэлбэрэлтийн долгион Венад төвтэй Аргентинд салбартай Цөмийн туршилт ажиглалт, судалгааны байгууллагын төхөөрөмжинд бүртгэгдсэн байна. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Энрики Балби “Бид энэхүү дуу чимээг тогтоохоор их удаан ажилласан. Энэхүү дуу чимээ бол “Сан Хуан” хөлгийнх. Хөлөг дэлбэрсэн” гэж мэдэгджээ.

 

Уг хөлөг онгоцонд багийн 44 гишүүн зорчиж явсан билээ. Хөлөг онгоц Патагония эргээс хөдлөөд удаагүй байхдаа төв станцаасаа холбоо тасарчээ.

 

Хөлгийн багийн гишүүдийн гэр бүл энэ явдалд гомдолтой байгаагаа мэдэгдэж, гомдол гаргасан аж. Гэр бүлийнхэн нь “Хөлөг сүйрсэн мэдээг шууд мэдээлээгүй, худал мэдээлэл тарааж ар гэрийнхэнд хоосон итгэл найдвар төрүүлсэн” хэмээн эрх баригчид болон Батлан хамгаалах яамаа буруутгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
DELGERTSETSEG BAS L ALDAA KHIILEE , BOLOWSROOCHEE
2017-11-24
Зочин:
Zorchij yavah ni ch haashaa yum be...alban uurgee bieluulj bsan geh ch yum uu..tegej bichvel zuv bhaa
2017-11-24