Мэйли Сайрус жирэмсэн болжээ
2017-11-24

“Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин Лиам Хемсворт болон дуучин Мэйли Сайрус нар саяхан эргэн нийлсэн билээ.

 

 

Хос 2007 онд нэгэн уран бүтээлийн үеэр танилцаж, улмаар 2013 онд сүй тавьцгаасан юм. Гэхдээ хос 2015 оны сүүлээр салцгаасан бөгөөд энэ оны эхээр эргэн нийлж, фэнүүдээ баярлуулжээ.

 

Тэгвэл дуучин бүсгүй жирэмсэн болсон байна. Тэрбээр гэдэс нь нилээн томорсон зургаа инстаграмдаа байршуулсан аж.

 

Мэйли фэнүүддээ Талархлын баярын мэнд хүргэсэн бөгөөд энэ үеэр өөрийнхөө шинэхэн төрхийг харуулсан байна. Урт саарал өнгийн футболк өмссөн байсан ч жирэмсэн гэдэг нь андашгүй байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ охин хааяа олны анхаарал татсан үйлдэл гаргадаг ч гэсэн хүн сайтай шүү. тэр нь тоглолтын бичлэгээс нь харагддаг.
2017-11-24
Зочин:
Мангар бацаан тэгвэл томоожиж байгаа юм байна даа. Амьдрал үзэж эхлэх нь. Гаж үйлдлээрээ олон удаа хүмүүсийг ангайлагсандаа
2017-11-24