3х3 сагсчид 10-р сарын шилдгүүд боллоо
2017-11-24

 

Монголын Үндэсний Олимпын Хорооноос сар бүр “Сарын шилдэг тамирчин” шалгаруулж, шагнан урамшуулж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн 10-р сарын сарын шилдгүүд өнөөдөр тодорч шагналаа гардан авлаа. 10-р сарын шилдгээр Улаанбаатар хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн  3х3 сагсан бөмбөгийн баг тодорсон байна.

 

Талбай дээрээ болсон тус тэмцээнд багийн спортын түүхэнд түүхэн амжилт үзүүлж Австрали, Шинэ Зеланд нарын багийг буулган авснаар зогсохгүй манай шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн тус тэмцээний “Хамгийн Үнэ Цэнэтэй Тоглогч”-оор тодорсон билээ.

 

Харин шилдгийг шалгаруулах уг санал асуулгын хоёр дугаар байранд Бангкок хотноо болсон хүндийг өргөлтийн дэлхийн цомын аваргаар тодорсон Г.Ануужин орсон бол жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн гуравдугаар байранд оржээ.

 

Уг санал асуулгад 1000 гаруй хүн саналаа өгсөнийг спортын сэтгүүлчдийн саналтай нэгтгэн  эцсийн байдлаар шилдгийг тодруулсан байна. Энэ сарын шилдгүүдийн шагналыг ЕМТ компанийн гүйцэтгэх захирал Б.Баярсайхан ивээн тэтгэж, өнөөдөр гардуулан өглөө.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин