Аймаг, нийслэлийн орлогч дарга нарыг сургалтад хамруулав
2017-11-25

Монгол Улсын ЗГХЭГ, Дэлхийн банк, Удирдлагын академитай хамтран 21 аймаг Нийслэлийн засаг даргын орлогч нарт “Нийгмийн эгэх хариуцлага ба Сайн засаглал” сэдвээр 2 өдрийн сургалт явуулж байна.

 

Орлогч дарга нар Төрийн удирдлагын менежментийн цогц хандлага, Төрийн санхүүгийн удирдлагад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцох боломж сэдвээр өнөөдөр мэдээлэл сонслоо.

 

Иргэн, төрийн харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүдийг төсвийн төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэлийн үнэлгээний үйл явцад  хэрхэн хэрэглэх вэ гэдэг аргачлалыг сургах нь энэхүү сургалтын гол зорилт.

 

Улмаар орон нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллага, иргэд, төрийн бус байгууллага хооронд бүтээлч хамтын ажиллагаатай болсноор  төрийн үйлчилгээний чанар хүртээмж дунд, доод шатанд эрс дээшилнэ гэв. 

 

2015 оноос Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас  хамтран “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх”  засаглалыг дэмжих өргөн хүрээтэй хөтөлбөрийг Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Ховд, Говьсүмбэр, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт  тус тус хэрэгжүүлж байгаа аж. гэж Засгийн газрын Хэвлэл,мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин