Египетэд халдлагаар 235 хүн амиа алджээ
2017-11-26

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл Египетийн Синай хойгийн Бир Аль Абед хотноо үйл ажиллагаагаа явуулах  "Суфи” урсгалын сүмд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Халдлагаар 235 хүн амиа алдаж, 130 гаруй хүн шархадсан гэнэ. Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй байгаа талаар албаныхан уламжлав.

 

Хар өнгийн машин унасан террорист этгээд сүм дотор нэвтэрснийхээ дараа хоёр ч удаа бөмбөг дэлбэлсэн байна.

 

Египетийн түүхэнд анх удаагаа ийм олон хүний аминд хүрсэн халдлага гарсан талаар тус улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Тэрбээр амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлээд “Заавал хариуг нь авах болно” гэж мэдэгдсэн байна.

 

Исламын улс бүлэглэл өнгөрсөн 2013 оноос хойш Синай хойгт эрхээ тогтоохоор террорист ажиллагаа явуулж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
h:
1 tsag 40 minutiin umnu tavisan medeelel gehed muu baina daa. Amia aldsan hunii too 300 hol davaad baikhad 2 udrin umnuh medeelliig tavij baidag manai setguul zui gej
2017-11-26