“Монголын тэмүүлэл” клуб УАШТ-нд түрүүллээ
2017-11-27

Монголын хөлбөмбөгийн холбооны Танхимын тэмцээн уралдаанууд эхэлж, энэ өвлийн эхний шагналын эзэд тодорчээ. Энэ нь 2017 оны УАШТ байсан юм. Холбооны футзалын ордонд 14 хоног үргэлжилсэн тус тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн амралтын өдөр болжээ.

 

 

Тус тэмцээнд нийт 28 багийн 300 гаруй баг тамирчид оролцсон бөгөөд шигшээ тоглолтод “Монголын тэмүүлэл”, “ШМ Баянгол” клубүүд шалгарч өрсөлдсөн байна.

 

Энэхүү өрсөлдөөнд Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” клуб 5:1 харьцаатай ялалт байгуулснаар энэ жилийн УАШТ-ий ялагчаар тодорсон байна. Холбооны шинэ дүрэм ёсоор энэ жилийн УАШТ-д амжилт гаргасан клубүүд МХБХ-ны “Футзалын нэгдүгээр лиг”-т өрсөлдөх эрхээ авсан аж. Иймээс энэ жил анх удаа зохиогдох нэгдүгээр лигт “Монголын тэмүүлэл”, “ШМ Баянгол” тэргүүтэй багууд өрсөлдөхөөр болсон байна.

 

Тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр мөн 2017 оны УАШТ-ий шилдэг тоглогчдыг шалгаруулсан байна.

Шилдэг хаалгач  - Г.Эрдэнэбаяр (Монголын тэмүүлэл клуб)

Шилдэг тэгш тоглогч - Г.Батцэнгэл (ШМ Баянгол клуб)

Шилдэг довтлогч -  Г.Ууганбаяр (Монголын тэмүүлэл клуб)

 

Дашрамд сонирхуулахад тэмцээний шилдэг довтлогчийн шагналыг хүртсэн Г.Ууганбаярын хувьд тэмцээний туршид 18 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулж, мэргэн буучдын хүснэгтийг тэргүүлжээ.

 

Тэгвэл УАШТ-ий хүрэл медалийг С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг хүртжээ. Тэд медалийн төлөө “Хаан Хүнс” багтай өрсөлдөж 8:4 харьцаатай ялалт байгуулсан байна.

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин