Цэргийн эмчилгээний зардлыг хэн төлөх нь тодорхойгүй байна
2017-11-27

Хойд Солонгосын цэрэг энэ сарын 13-нд хоёр Солонгосын хилийг давж, Өмнөд Солонгосын цэргүүдэд баригдсан билээ.

 

 

24 настай цэргийн албан хаагч хэд хэдэн удаа буудуулсан байсан бөгөөд түүнд яаралтай мэс засал хийхээс өөр сонголтгүй болжээ. Цэрэгт гурван ч удаа мэс засал хийсэн бөгөөд түүний гэдэс дотроос 27 см урттай туузан хорхой байсныг олж, амжилттай устгасан аж.

 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ухаан орсон бөгөөд эмч нараасаа солонгос кино болон К-ПОП дуу сонсохыг хүссэн талаар албаны эх сурвалжууд мэдээлэв.

 

Тэгвэл цэрэгт хийсэн  эмчилгээний зардал нийтдээ 100 сая вон болсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ. Одоогоор уг эмчилгээний зардлыг хэн төлөх нь тодорхойгүй байгаа юм.

 

Өмнөд Солонгосын хоёр Солонгосын нэгдлийг хариуцсан яам “цэргийн эмчилгээний зардлыг Засгийн газрын холбогдох яам, агентлагууд хэлэлцсэний дараа хаанаас төлөхийг шийднэ” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин