Нийслэлд томуугийн вакцинд 51 361 хүн хамрагджээ
2017-11-27

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 24-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 51361 хүн хамрагджээ.

 

 

Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар өндөр настан, архаг өвчтэй хүн 11213, эрсдэлт бүлгийн хүүхэд 1091, жирэмсэн эмэгтэй 1550,  сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 21107, цэцэрлэгийн багш 3533, сургуулийн багш 6344, эрүүл мэндийн байгууллагын ажилчид 3596,  бусад байгууллагын албан хаагчид 2339, сайн дурын дархлаажуулалтанд 588 иргэнийг хамруулсан байна.

 

 НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин