“Бичиг хэрэг, архивын эрхлэгч нарын цахим сургалт” эхэллээ
2017-11-27

Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газраас  зохион байгуулж буй “Бичиг хэрэг, архивын эрхлэгч нарын цахим сургалт” өнөөдөр эхэллээ.

 

 

Бичиг хэрэг, архивын ажилтнуудад албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалт, түүнд мэдээллийн технологийг ашиглах, байгууллагын удирдлагын баримт бигийн хадгалалт, хамгаалалтын талаар болон шинээр батлагдсан хууль эрхзүйн орчны талаарх мэдлэг олгож, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын ЗУГ-ын дарга, хурандаа Л.Болдбаатар оролцон, сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.

 

 

Уг сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын бичиг хэрэг, архивын эрхлэгч нар хамрагдаж байгаа бөгөөд орон нутгаас оролцогчид цахимаар сургалтанд хамрагдаж байна. Сургалт маргааш буюу 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газрас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин