Давхар ажил эрхэлдэг албан тушаалтнуудыг шалгажээ
2017-11-27

АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг. Энэ сарын мэдээллээ өнөөдөр хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэ оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 24-ний хооронд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст 49 өргөдөл, гомдлын шийдвэрлэжээ. Одоо 49 гомдол шалгагдаж байна. Тус газарт давхар ажил эрхэлж буй гомдол түлхүү ирж, шалгасан байна. Жишээлбэл, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр давхар ажил эрхэлж байгаа. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ-ын төлөөлөгч У, О нар нь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга болон хэлтсийн даргаар ажиллаж байгаа нь хууль бус юм. Тиймээс энэ зөрчлийг шалгаад, тухайн газруудад давхар ажил эрхэлж буй зөрчлийг арилгаж, хариуцлага тооцох тухай албан бичгийг хүргүүлжээ.

 

Мөн тус газар Засгийн газар шинээр томилогдсонтой холбогдуулан 17 албан тушаалтны мэдүүлгийг хянасан байна. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
МАН:
ИТХ хурлын төлөөлөгч нар бүгд давхар дээлтэй дарга нар болсон шүү дээ
2017-11-27
uugan.od:
haa saigui ITHiin tuluulugch l bol Turiin alband jinhene albani dargiin suudald uureg guitsetgegch nertei suuj l bna Bulgand olon bi JniHHalamjiin darga...
2017-11-27