Гар утсаараа хүүхдээ хянах боломжтой боллоо
2017-11-27

Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Цахлай” хүүхэд хамгааллын төслийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үеэр төслийн нэрэмжит гар зургийн уралдааны шилдгүүдийг шалгаруулж, шагнал гардуулав. “Цахлай” гар зургийн уралдаанд 500 орчим хүүхэд бүтээл ирүүлснээс дунд болон ахлах ангиас тул бүр гурван шилдэг бүтээл шалгаруулж, зургаан шагналт байр, нэг тусгай байрыг шалгарууллаа.

 

Харин “Цахлай” нь  эцэг, эхэд хүүхэд нь хаана байгааг мэдэгдэх аппликэйшнг хэрэглээнд нэвтрүүлэх төсөл юм байна. Тус аппликэйшнг эцэг, эх гар утсандаа суулгаснаар хүүхэд хулгайлагдах, халдлагад өртөх, төөрөх, зэрэг эрсдэл тохиолдсон үед эцэг, эхэд аюулын дохиолол ирж, байршлыг мэдээлэх юм байна.  Уг үйлчилгээг хамгийн хямд төлбөрөөр буюу сарын 1000 төгрөгөөр авах боломжтой.

 

Мөн тус төслийн хүрээнд хүүхдийн байршил тогтоох үйлчилгээнээс гадна, цахим орчин дахь хүүхдийн хэрэглээг зохистой хэмжээнд байлгах технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.  Цахим орчин дахь баталгаагүй, их хэмжээний мэдээллээс хүүхдийг хамгаалахын тулд, насны болон цагийн хязгаарлалтыг технологиор шийдэх гарц бий гэдгийг “Цахлай” төслийн багийнхан хэлж байна.

 

Р.Дулам  

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Unegui tegeed 2 jiliin umnuus manaih hereglej bgaasht
2017-11-28
иргэн:
Наад апп чинь аль эрт ҮНЭГҮЙ нэвтэрсэн байгаа. google play-ээс Байршил тогтоох апп-ыг эцэг эхийн утсан дээ, Байршил тогтоох-2 апп-ыг хүүхдийнхээ утсан дээр суулгаад ашиглаж болно.
2017-11-28