Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх саналаа Ц.Нямдоржид хүргүүллээ
2017-11-27

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.

 

Уг албан бичигт “Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл  үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна.

 

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан зэрэг олон нийтийг цочроосон онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед олноор гарах болсон нь нийгмийг цочроож, олон нийтийг айдаст автуулах боллоо.

 

Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд тусгагдсаныг судалж үзэхэд 1 нас 4 сартай хүүхдийг ч хүртэл хүчирхийлсэн байх ба судалгаагаар өнгөрсөн онд  2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байгаагийн цаана хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

 

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор  ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо.

 

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах онц ноцтой, харгис хэрцгий, жигшүүрт үйлдэл юм.

 

Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан.

 

Үүний хүрээнд бид цөөхөн хүн амаа айх аюулгүй, амар тайван орчинд амьдруулахын тулд, нийгмийн шударга ёсыг хангах үүднээс цаазын ялыг дахин сэргээх ёстой гэсэн иргэдийн зүгээс ирүүлж байгаа санал хүсэлтийг анхааралдаа аван, даруй шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 58 улсад цаазын ял хэрэглэгдэж байгаа бөгөөд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлага нилээд чанга байна. Тухайлбал:

 

-ОХУ-ын Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндвэл 12-20 жил, 131.4-т урьд өмнө нь бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт холбогдож байсан этгээд дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулдаг байна.

 

-БНСУ-ын Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд: Бага насны хүүхдийг хүчиндсэний улмаас нас барсан  бол гэмт этгээдэд цаазаар авах эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэдэг байна. 

 

-БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлд зааснаар бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн харьцаанд орсон байвал 10-аас дээш жил хорих эсвэл бүх насаар нь хорих, цаазаар авах ял оногдуулдаг байна.

 

-Түүнчлэн дэлхийн зарим улсуудад ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд “Химийн аргаар хөнгөлөх” ял эдлүүлж байна. Франц, Швейцарь, Польш,  ХБНГУ-д тухайн этгээд өөрөө зөвшөөрөхгүй бол шоронд ялаа эдэлдэг байна.

 

Монгол Улсын хувьд Үндсэн хуулиараа цаазын ялыг хэрэглэх бүрэн боломжтой боловч салбар хуулиараа хязгаарлаж хаасан байгаа нь учир дутагдалтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байдаг.

 

Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагддаг тул цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй. Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг тусгахаар шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалтын дагуу нэгдэн орсон конвенцийг мөрдөхгүй болно. Тиймээс эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколоос гарах ажлыг хуулийн дагуу Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

 

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн бодлого болон гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцдаг тул Та эрх хэмжээнийхээ хүрээнд Хууль тогтоомжийн хуульд заасан журмын дагуу дээр дурдсан асуудлаар холбогдох хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудлыг зохион байгуулж ажиллахыг хүсье.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.president.mn

Shuud.mn
Сонин хачин
ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭЦГЭЭЕ!:
ЭХ ОРНООСОО УРВАХ, ЭХ ОРНОО ХУДАЛДАХ, НУУЦААР НАЙМААЛЦАХ, ЭХ ОНЫХОО АШИГТ МАЛТМАЛ ГАЗАР НУТАГЫГ ГАДНЫХАНД ШИЛЖҮҮЛЭХ БЭЛЭГЛЭХЭД, ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГАЛ АВСАН, НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭНИЙГ ХҮЧИНДСЭН БОЛ САНААТАЙ ХҮНИЙГ ТАМЛАН ЗОВООЖ АМЬ НАСЫГ БҮРЛЭГСЭН БОЛ ЭНЭ БҮГДЭД ЦААЗААР АВАХ ЯЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ҮҮНД УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН БҮРЭН ЭРХИЙГ ЦУЦЛАЖ БҮХ ИРГЭДТЭЙ ИЖИЛ ТЭГШ ЭРХТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.
2019-12-18
Цааз:
Ерөнхийлөгчөө....Прокурорууд,Шүүгчид,Цагдаагийнхнаа эхлээд шинэчилчих.шинэ залуучуудаас гарга.Одоогийн эрүүгийн хуулиа өөрчил,Хуучин чинь дээр байсан юм.жаахан шинэчилнэ биз,Дараа нь цаазын ялаа хэдхэн зүйл ангиар биш,бүхэлд нь сэргээ.Хар тамхи наймаалагчид,Улс орноосоо урвагсад,Газар нутгаа наймаалагчид,Авилга авагсад,онц хэрцгий хүний амь хохироогсод,хүүхэд хүчирхийлэгчид орох ёстой. Төрийн төмөр нүүр дутаад байна. Улс орон нэг биш байна шүү.
2018-04-03
цааз:
Цаазын ял хэдхэн зүйл ангиар биш сэргээ....төрийн төмөрнүүр дутаад бна
2018-04-03
Зочин:
caaziin yalaa sergee buh ard tumen demjij bn
2017-11-28
Зочин:
shuud caaz adguusnaas dor lalaruud yun hunii erh yariad bn hun bish olnii omno shuud tarchlaaj al torson uree huchindene gedeg hun bish
2017-11-28
зочин:
авилгачидад цааз огвол баттулгаас эхлээд бугд явиишдээ яасанч зовшоорохгуи наад луиварчид чинь
2017-11-28
irgen:
Naad Mongol uls chin uls bish bydyyleg zerlegyydeer dyyrsen uls bolloo. …., garch baigaa aimshigt heregyydees harahad mongolchuud uhamsar doroi , soelgui, bolovsrolgui haranhui baigaa uchir huuli changa baih estoi, demjij baina..
2017-11-27
irgen:
Naad Mongol uls chin uls bish bydyyleg zerlegyydeer dyyrsen uls bolloo. …., garch baigaa aimshigt heregyydees harahad mongolchuud uhamsar doroi , soelgui, bolovsrolgui haranhui baigaa uchir huuli changa baih estoi, demjij baina..
2017-11-27
ХҮЧИНДЭГЧ:
НОВШОО ЧИНИЙ ОХИНЫГ ХҮЧИНДЭЭД АЛААД БАЙВАЛ ЧАМД САЙХАН УУ?ЧАМД ТАНАЙ ГЭР БҮЛД ИЙМ АЛЛАГА БАЙНГА ДАГАХ БОЛНО ДОО.
2017-11-27
ИРГЭН:
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДЭЖ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН Л БОЛ ШУУД ЦААЗ.ЮУН ОЛОН ДОЛООН ТОДОТГОЛ ХЭЛЭЭД ТАРЧЛААН ЗОВООСОН ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭСЭН ГЭЭД ХУЦААД БАЙНА АА.ХҮЧИНДСЭН АМНЬ НАСЫГ БҮРЭЛГЭСЭН Л БОЛ ЦААЗ.МӨН АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬД ЯАГААД ЦААЗЫГ СЭРГЭЭХГҮЙ ТОЙРООД БАЙГАА ЮМ БЭ? АВЛИГАД ЦААЗ ХЭРЭГТЭЙГ ШААРДАХГҮЙ БАЙНА УУ?ЭСВЭЛ ТЭР ШААРДЛАГУУДЫГ ДАРААД БАЙНА УУ?НЭГ МӨР ОРУУЛЖ ИРЭЭД ШИЙДҮҮЛЧИХЭД ЮУ НЬ ХЭЦҮҮ БАЙНА АА.ДУТУУ АЛСАН МОГОЙ ШИГ ХУУЛИЙН САНАЛАА БУЦААСАН НЬ ДЭЭР ДЭЭ.ХҮЧИНДЭЭД ТАРЧЛААН ЗОВООЖ АЛААГҮЙ Л БОЛ ШОРОНД Ч ХИЙХГҮЙ ГЭХ НЬ ШИВ ДЭЭ??? ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙНХАН.ТЭДЭНД ОХИДУУД БАЙДАГ БОЛ ХҮЧИНДЭЭД ЗОВООХГҮЙ АЛААД БАЙВАЛ ТЭД ӨРШӨӨГӨӨД Л БАЙХ НЬ Л ДЭЭ.МУУСАЙН ҮХЭРНҮҮДИЙГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ
2017-11-27
АВИЛГАЧДЫГ ЦААЗАЛДАГ БОЛЬЁООО:
АВИЛГАЧДЫГ ЦААЗАЛДАГ БОЛЬЁООО
2017-11-27
Onon:
Gomo Jenkok ooriig ni tsaazal ,,,,Ohinoo shaadag gesen shv
2017-11-27
MGL:
Xovd metiin nuhduudiig bas ..........l heregtei
2017-11-27
Xovd:
Социализм байгуулах замруугаа эргэж орох гэж байгаа юм байна. Хүн цаазлаад л, хувийн өмчийг хураагаад л эрдэнэтийн 49 зээлийн хүүг тогтоогоод л, өмнөд хөршөө муулаад л, хойд хөршдөө доль цохиод л Бал дарга шиг .Төр нь иргэнээ цаазалдаг хэдхэн улс байдаг бөгөөд ардчилсан монголын ерөнхийлөгч ийм харгис санаачлага гаргаж байгаа нь харамсалтай. Хүүхэд хүчирхийлсэн харгис этгээдийг насаар нь гянданд хоривол жинхэнэ хүнд ял болох бөгөөд шударга ёсонд нийцнэ.Төр нь хүн цаазлаад шударга ёс тогтохгүй хүчирхийлэлийг хүчирхийлэлээр устгаж чадахгүй.
2017-11-27
ХҮЧИНДЭГЧ:
НОВШОО ЧИНИЙ ОХИНЫГ ХҮЧИНДЭЭД АЛААД БАЙВАЛ ЧАМД САЙХАН УУ?ЧАМД ТАНАЙ ГЭР БҮЛД ИЙМ АЛЛАГА БАЙНГА ДАГАХ БОЛНО ДОО.
!!!:
Tiimee zow Ulsaa Linzenz nertei zaasaar zarsan Nowshnuudiig , mon Gadnii gar bologch Tagnuuluudiig Zaaziin yal sonsgoh ni zuitei bas Har tamhi oruulj irj Uls Undestnee usgaj bui humuust hamaarnaa !
2017-11-27
Зочин:
eh ornoo gadniihand hudaldaj zuwhun uursduu bayjij bgaa humuust sanuulga bolgo
2017-11-27
zochin:
Mash zuitei.
2017-11-27
!:
Za Zowoo zow !
2017-11-27