Индонезийн аялал жуучлалын гол бүс болох Бали арал дахь “Агунг” гэх галт уул сэрж, улмаар үнс нурмаа цацаж эхэлсэн билээ.
Уг галт уул 1963 онд сэрж, 1600 орчим хүний аминд хүрч байжээ.
Арлын зүүн урд хэсэгт орших “Агунг” уулын орчмын 10-12 километр талбайд байгаа 40 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн аж.
Тэгвэл галт уул сэрсэний улмаас тус улсыг 100 мянган орхин, гарцгаасан гэнэ. “Эдгээрийн 60 мянган нь зөвхөн жуулчин” хэмээн тус улсын Аялал жуучлалын яамнаас мэдээлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |