Кадыров: Эрх мэдлээ шилжүүлэн өгөхөд бэлэн
2017-11-28

ОХУ-ын Бүгд найрамдах Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров ард түмэндээ хандан өөрийн эрх мэдлээ дараагийн хүндээ шилжүүлэн өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

Тэрбээр арван жилийн турш улсаа удирдаж буй юм.

Кадыров энэ амралтын өдөр “Россия-1” телевизэд өгсөн ярилцлагадаа “Үнэнийг хэлэхэд би дараагийн хэн нэгэнд бүхий л зүйлээ шилжүүлэн өгөөд энгийнээр амьдрахыг мөрөөдөж байна. Эмх журам сахиулахын тулд ард түмэнд над шиг тэмцэгч удирдагч хэрэгтэй байсан цаг үе бий. Харин одоо хэв журам, энх амгалан тогтсон учраас Бүгд найрамдах улс өөрчлөгдөх цаг нь болжээ” гэж хэлжээ.

“Таны залгамжлагч хэн бэ? гэх сэтгүүлчийн асуултад Кадыров “Би ч мэдэхгүй байна. Бүх зүйл хууль ёсны байх ёстой” хэмээн хариуллаа.

Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Би Ерөнхийлөгч В.Путинд үргэлж талархдаг. Би түүнээс үлгэр жишээ авдаг” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Доор байгаа нөхдүүд өөрт нь очоод хэлчихээсэй хахаха
2017-11-30
irgen:
chi medej huzaj baigaa golog ve, yag tend yu bolsoniig medehgui baij, ene uls ustah shahaj baisan um shyy, ene uhaantai hynii achaar bosson , odoo mongoloosch bayan tansag goe , zemzger huulia deedelsen oron bolson, Putinii uhaalag shiidver bas ene ulsiig avarsan
2017-11-28
Зочин:
Pyaldaga
2017-11-28
Зочин:
Оросыг дагасан гөлөг