“АПУ” ХК, “Эвэргрийн Инвестментс” ХХК-тай нэгдлээ
2017-11-29

Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаанаар “АПУ” ХК-д “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийг нэгтгэхийг зөвшөөрсөн байна.

 

 

Нэгтгэх үйл ажиллагааны хүрээнд “АПУ” ХК нь хаалттай хүрээнд 321,304,553 ширхэг энгийн хувьцааг нэмж гарган, “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох, дэлхийд шар айргийн түгээлт, борлуулалтаар 2-т ордог “ХАЙНЕКЕН” компани болон МУ-ын “Монголиан Бэвэрижс Инвестментс” ХХК-д компанийн 25% болон 5.19%-ийг эзэмшүүлж байгаа юм.

 

Уг нэгтгэлийн үр дүнд “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийн охин компаниуд болох  “Спирт бал бурам” ХХК, “М-Би-Си”ХХК, “СББ Трейд”ХХК, “MCS APB”ХХК, “АПУ Трейдинг”ХХК, “Депод”ХХК, “Улаанбаатар спирт”ХХК, “Натур Агро”ХХК гэсэн компаниуд “АПУ” ХК-д нэгдэж байгаа бөгөөд ингэснээр “АПУ” ХК нь өөрийн үйлдвэрлэлийг спирт үйлдвэрлэлийн анхан шатнаас нь эхлэн борлуулалт, түгээлт хийх эцсийн шат хүртэл өөрийн охин компаниудаараа дамжуулан явуулах боллоо.

 

Ийнхүү энэ сарын 22-ний өдрийн хаалтын ханшаар 253,3 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 321,3 сая ширхэг хувьцаа нэмж гаргаснаар “АПУ” ХК нь нийт 1.06 тэрбум ширхэг хувьцаатай болж, 835,8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болж Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хамгийн том компани болж байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин