Ким Чен Ун пуужин харваж, Трампыг бухимдуулав
2017-11-29

Хойд Солонгос өнөөдөр өглөө Пёнандо мужийн Пёнсон гэх газраас алсын тусгалт баллистик пуужин харвасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас Өмнөд Солонгос хилийн хамгаалалтаа нэмэгдүүлжээ.

 

"Пхеньяны харвасан пуужин 1000 гаруй км замыг туулсаныхаа дараа Японы тэнгист унасан" хэмээн Японы Батлан хамгаалах яам мэдээлэв.

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

 

АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис “Хойд Солонгос маш өндөр түвшний, тив хоорондын баллистик пуужин харваж, дэлхий нийтэд аюул заналхийлж буйг зарлалаа” гэж хэлжээ.

 

Мөн тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын үйлдэлд ихэд бухимдаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр “Хойд Солонгос олон улсыг заналхийлсээр байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tenegt mal min.... er hun sh geh shig...
2017-11-29
Зочин:
Tenegt mal min....ee hun sh geh shig....
2017-11-29
Лантуу:
Эр хүн дээ. Ийм л байж байж улс орноо барьж хамгаална шүү дээ.
2017-11-29