Д.Сэржмядаг охиныг Хятадын хилээр нэвтрээгүй гэжээ
2017-11-29

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дунд сургуулийн сурагч Д.Сэржмядаг сураггүй болоод 27 хонож байна. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ч ахицгүй байна. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн байна.

 

 

Одоогоор цагдаагийн байгууллагын удирдлагын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэйгээр оролцож буй.

 

Тэд Замын-Үүд сумын 1,2,3,4,5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэнд дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 обьектод үзлэг шалгалт хийжээ.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
íºãºº îëîí çºí áèëýãòí¿¿ä îëæ ÷àäàõã¿é áàéíà óó
2017-11-29