Оросын бобслейчид бүх насаараа тэмцээнд оролцох боломжгүй боллоо
2017-11-30

 

Олон Улсын Олимпын Хорооноос ОХУ-ын бобслейн тамирчдад бүх насаараа тэмцээн уралдаанд ороход нь хориг тавилаа. 2014 оны Өвлийн Олимпын Наадамд ОХУ-ыг төлөөлж оролцож байсан гурван тамирчин ийнхүү тамирчны замналаа сэргээштэй холбоотой асуудлаас болж нэгмөсөн дуусгаж байна.

 

Александр Касъянов, Алексей Пушкарев, Ильвир Хузин нарын биеэс 2014 оны Сочигийн Олимпын үеэр өгсөн шинжилгээнд сэргээшийн бэлдмэл илэрсэн аж. Энэ талаар Олон Улсын Олимпын Хороо өөрсдийн вэбсайтаар дамжуулан мэдэгдлээ.

 

Уг гурван тамирчин нь тухайн тэмцээнээс медаль хүртээгүй боловч дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийн төрөлд шагналт дөрөвдүгээр байранд орж байсан юм. Харин Александр Касъянов нь хоёр хүний төрөлд мөн өрсөлдөж дөрөвдүгээр байранд орж байжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hamgiin svaty udirdagchni Sarapova gengui gez monch olon gazarbichiz zuzig tavisan tegeed Serenag uzen jddag tuunii hursend ene jvaa nasandaa hurehgui harin hoid nasandaa magadgui
2017-11-30