Архивчид ур чадвараараа өрсөлдөж байна
2017-11-30

 

Монгол Улсад Орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд төрийн архивын нийт ажилтнуудын дунд анх удаа “Архивч-2017” ажил мэргэжлийн тэмцээнийг Архивын ерөнхий газраас 2 үе шаттай зохион байгуулж байна. 
Тус тэмцээнийг архивын салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, танин мэдэхүйн болон оюуны сэтгэн бодох чадвар, идэвх санаачлагыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулж байгаа болно.


“Архивч 2017” сэдэвт урлаг, спорт, ажил мэргэжлийн тэмцээний нэгдүгээр шатыг төрийн архивуудын дунд бүсчилсэн байдлаар зохион байгуулж, 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 05 дугаар сарын 13-ны өдрүүдэд явуулсан.


Тэмцээний хоёрдугаар шат өнөөдөр /2017.11.30/ Архивын ерөнхий газарт зохион байгуулагдаж байна. 

 

 

Тус тэмцээнд нэгдүгээр шатны тэмцээнээс ажил мэргэжлийн ур чадвараараа шалгарсан Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Увс, Төв, Сүхбаатар аймгийн архивын тасаг болон Үндэсний төв архив, Нийслэлийн архивын газар, Батлан хамгаалахын төв архив, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Цагдаагийн ерөнхий газрын төв архив, Эрүүгийн хэргийн төв архивын нийт 32 ажилтан оролцох бөгөөд тэдний дундаас ажил мэргэжлийн тэмцээний аваргыг тодруулах юм.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин