Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг батлав
2017-11-30

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

 

Энэ  онд улсын хэмжээнд 396,6 мянган га тайлбад үр тариа, үүнээс 367,2 мянган га тадбайд буудай, 14,9 мянган га талбайд төмс, 7,5 мянган га талбайд хүнсний ногоо, 78,2 мянган га талбайд тосны ургамал тарьсан ч өнгөрсөн тавдугаар сарын 20-оос долдугаар сарын 10-ныг хүртэл тариалангийн бүс нутгаар 40-50 хоног хур тунадас ороогүй, хэт халалттай байсан учраас авах ургацын хэмжээг бууруулсан байна.

 

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийт 223 мянган тонн үр, тариа, үүнээс 216,2 мянган тонн улаанбуудай, 113,9 мяган то төмс, 75,8 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч, гурил үйлдвэрлэгчид 120 мянган тонн буудай нийлүүлжээ. Мөн тариалан бүхий аж хуй нэгж, иргэд 390 мянган га талбайд уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд 2018 онд тарилалтад 60 мянган орчим тонн үрийн буудай шаардагдах аж.  Өмнөх жилүүдэд өвс, тэжээлийг манай улс жилд дунджаар 1,2-1,4 сая тонн өвс бэлтгэдэг байсан. Харин энэ жил 850 мянга орчим тонныг бэлтгэж, 400 гаруй мянган тонн өвс дутагдах төлөвтэй байгаа гэнэ. Тиймээс гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс, 225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг Гаалийн татвараас чөлөөлөх шаардлагатай байгаа байгаа юм. 

 

Уг хууль энэ оны  12 дугаар сарын 04-нөөс 2018 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үйлчилнэ. 

 

Дараагаар нь НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин