Банкны тухай хуулийг хэлэлцэж байна
2017-11-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хийж байна.  Уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн завсарлагааны хугацаа дуусгавар болсныг мэдэгдэв. Ингээд Ж.Энхбаяр гишүүн горимын санал гаргасны дагуу хаалттай хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд мөн горимын санал гаргав. Гишүүн Ц.Нямдорж “Банкны хууль дээр хаалттай маягийн мэдээлэл хэлэх шаардлага гарах байх. Энэ асуудал нэлээн төвөгтэй байдалд асуудал хэлэлцэх байх. Гишүүдийн асуух асуулт, үг хэлэх боломжийг олгох хэрэгтэй” гэсэн юм. УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Энэ хуулийг нээлттэй хэлэлцэх нь зүйтэй. Одоогоор банкуудын шалгалтын дүн гараагүй байгаа. Банкны тухай хууль дээр нууж, хаах зүйл байхгүй гэсэн бол гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нар “Төв банкны тухай хууль, арилжааны банкны тухай хууль гээд хуулиуд ороод ирсэн. Санаачилсан гишүүд хуулиа татаж авах хэрэгтэй. Яагааад гэвэл Банкны тухай хуулийн нийт заалтыг 50 хувиас давсан байна” гэсэн юм. Хуулийн төсөл санаачлагч ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Энэ хуулийн төслийг сайд болоогүй байхдаа өргөн барьсан. Банкны мэргэжилнтүүд, ОУВС-гийн тавьсан шаардлагатай нийцэж байгаа. Банкны системийг ил тод, нээлттэй болгох асуудал байгаа. Мөн зээлийн хүүг бууруулах талд зүйл заалт тусгасан” гэлээ.

 

Ингээд уг хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэх санал хураалт явуулахад гишүүнийг 8.5 хувь нь дэмжив. Тиймээс Банкны тухай хуулийг нээлттэй хэлэлцүүлэхээр боллоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин