”Чулууны гайхамшиг”-т саатна уу
2017-11-30

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Богд Хааны Ордон музейд "Чулууны гайхамшиг" үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. VIII Богд Жавзандамба хутагтын эрдэнэсийн санд үе үеийн Богд нарын хэрэглэж байсан эд баялаг, гадаадын зочид, элч төлөөлөгчдийн бэлэглэсэн олон төрлийн эрдэнэс, эд зүйлс хуримтлагдсан байдаг аж. Өдгөө Богд хааны ордон музейд Богд, хатдын тансаг чамин хийцтэй, урлагийн бүтээл болсон эрдэнийн чулуун эдлэлүүд хадгалагдаж байна.

 

Эдгээрийг өнөөдөр нээгдсэн "Чулууны гайхамшиг" үзэсгэлэнгээс харах боломжтой юм.

 

Үзэсгэлэн ирэх 12 дугаар сарын 8-ны хүртэл Богд Хааны Ордон музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж, үнэ төлбөргүйгээр олны хүртээл болно.

 

Б.Энэрэл

 

 

Shuud.mn
Сонин хачин