Тэрбээр хэлсэн үгэндээ аливаа мэргэжлийн төдийгүй хувь хүний ёс зүйн асуудал өнөөгийн нийгмийн асуудал болоод буйг онцолсон юм. Мөн “Багшийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа дуулгалаа.
МУИС үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой болон Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан аж. 2014 оноос эхлэн жил бүр ёс зүйн асуудлаар уламжлал болгон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, ёс зүйн боловсролын сургалт, судалгааны ажилд зохих хувь нэмрээ оруулж буйгаа зохион байгуулагчид хэлж байв. Энэ удаагийн хурал нь “Хэрэглээний ёс зүйн асуудлууд” сэдвээр зохион байгуулж буй дөрөв дэх удаагийн хурал юм байна. Хэрэглээний ёс зүйн боловсролоор дамжуулан бид харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлд суралцаж, улмаар сайн сайхан амьдрахад илүү дөхөм болно гэж үзэж байгаагаа зохион байгуулагчид илэрхийлж байлаа.