Улаанбаатар
Карлос Тевез Хятадын лигийг орхих уу?
2017-11-30

БНХАУ-ын хөлбөмбөгийн дээд лигийн Шанхай Шэнхуа баг Карлос Тевезийг авч үлдэх боломжтой гэв. Багийн албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Карлос Тевезээс өөрөөс нь бүх зүйл хамаарах аж. Өдгөө 33 настай Тевез нь Хятадын лигт 16 тоглолтод оролцохдоо ердөө 4 гоол л оруулсан юм. Долоо хоногийн 615000 паундын цалин авч байгаа Тевез Хятадын лиг өнгөрсөн улиралд идээшиж чадаагүй гэж хэлэхэд болно.

 

 

Харин энэ долоо хоногийн эхээр түүний гэрээг сунгахаас Хятадын клуб татгалзаад байсан юм. Гэхдээ багийн зүгээс түүний ирээдүй өөрөөс нь шалтгаална гэсэн тайлбарыг өгсөн байна.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр Шанхайн багийн зүгээс сэтгүүлчдэд “Явах, үлдэх нь Тевезийн өөрийнх нь л шийдвэр. Ирээдүйд яах нь манай багаас биш түүний гаргах шийдвэрээс л бүрэн хамааралтай зүйл” гэж товч хариулт өглөө.

 

Тевез нь Хятадад байх хугацаандаа жин нэмсэнээс болж өөрийн тоглолтоо гаргаж чадаагүй байх магадлалттай юм. Түүний илүүдэл жингээс улбаалж Хятадын багууд баяр наадмын завсарлагааны дараа тамирчдыг үзлэгт оруулж удирдлагуудад мэдээлэх, хэрвээ илүүдэл жин нь заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд шийтгэл оногдуулдаг болоод байгаа юм. Мөн улирал дундын амралтын үеэр дээд тал нь 2 кг нэмэхийг л тамирчдад зөвшөөрөх дүрэм гаргасан байна. Хэрвээ үүнээс их хэмжээгээр жин нэмвэл илүүдэл 0.5 кг бүрт 50000 юаний торгууль ноогдуулахаар журамлажээ.

 

Карлос Тевезийн хувьд энэ бүхнээс үүдэж төрөлх Бока Жуниорс клубтээ ирнэ гэсэн шум гараад байгаа билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин