“Ногоон сум” шоугаар хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгоно
2017-12-01

 

Монголын Хөрөнгийн бирж, МҮОНРТ хамтран “Ногоон сум” реалити шоуг энэ сарын 11-нээс олон нийтэд хүргэх гэж байна. Тус шоу нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, бонд болон арилжаанд хэрхэн оролцвол зохимжтой зэрэг мэдээллийг иргэдэд олгох зорилготой аж.

 

Шоунд хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож байгаагүй таван иргэн оролцоно. Тэд мэргэжлийн байгууллагуудаас энэ талаарх мэдээлэл авч хөрөнгийн биржээс үнэт цаас худалдан авах юм байна. Таван оролцогчоос хөрөнгө оруулалтын багцаа хамгийн их өсгөж чадсан нь ялагч болох гэнэ. Шоу долоон дугаараар үзэгчдэд хүрэх бөгөөд нэг нь 40 минут үргэлжлэх аж.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин