”Ганц мод”-ны олон жолоочийн ЗОВЛОН
2017-12-01

Сайд дарга нар, сэтгүүлчдийн десант буухын өмнө манай сэтгүүлч Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд сурвалжлага хийж “Нүүрсний замаар” цуврал нийтлэлийг гаргаж байсан. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаар мэдээлжээ..

... Нүүрс тээвэрлэлтэд  үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ. Энэ дагуу Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт боомт гэсэн чиглэлээр тээвэр хийх боллоо...

Цагаан хад

Амархан бас  ухарсан шийдвэр

Тавантолгой-Гашуунсухайтын зам дээр очерлох нүүрс тээврийн 7000 жолоочийн асуудлыг их “амархан” шийджээ. Нүүрс тээвэрлэлтэд  үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ... гэсэн энэ мэдээний ард “лайк” дарж байгаа жолооч бараг алга. Харин “энэ үнэн үү” гэсэн гайхшрал их байна. Учир нь нэг очероос шинэ хэлбэрийн очерт дахин орох болсноо тэд төсөөлж байгаа. Яамдын боловсруулж Засгийн газартаа оруулсан шийдэлд ачилтын даацыг нэмэгдүүлснээс өөр шинэ зохицуулалт харагдсангүй. Ачаатайгаа 100 тонн хүрдэг, 15 метр урт хүнд даацын машинууд уралдан алалцаж, тоосон үүл босгон очдог байсан Цагаан хад гаалийн хяналтын  хашааг буцаагаад нээх тухай шийдвэр.

Цагаан хад-Гашуунсухайт хооронд тээвэр хийхдээ орон нутгийн чанартай шороон зам ашиглах …

Энэ шийдэл их энгийн бас маш ноцтой. Одоо засмал буюу асфалтан зам дээр 80 тонноос илүү ачихгүй байх хягаартай. Төр Хятадын талаас хязгаарлагдсан нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд нэг машины нүүрс ачилтын хэмжээг нэмэгдүүлж 100-120 тонн болгох үүднээс шороон замын тээврийг сонгох яамны саналыг дэмжсэн бололтой. Ингэснээр Хятадын таталтад боогдон урт очерт байгаа зарим машиныг хар замаас буулгаж шороон зам дээр нь давхиулахаар зохицуулалт зарлажээ. Цагаан хадны гаалийн хяналтын бүс  гэх  нүүрс буулгах хашааг дахин нээнэ гэж шуугилаа.

Хатуу хучилттай талбайгүй,  тохижуулаагүй гаалийн бүсийн хашаанд эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллаарай гэж орон нутагт нь үүрэгдэн хаяж байгаад гайхах хүн олон байна. Ийм амархан байсан бол яах гэж хагас жил ингэж баахан залуусын махыг зулгаав. Яах гэж Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаалаа гэж зарлав. Одоо нээгдэх энэ гаалийн хяналтаар овоглогдсон хашаа хэний түрээс вэ. Уртад явах 5000 гаран машин энэ дөрвөн хашааг 7 хоногт л нүүрсээр дүүргээд ирэхээр гадаа нь  үүсэх дараалал,  эмх замбараагүй давхилдааныг хэн хянаж чадах юм...

Цагаан хадны гаалийн бүс хэнд ашигтай байсан бэ?!

Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаасан төрийнхөн ба түүнийг нээлгэхээр зүтгэсэн ТББ -ын нэр барьсан нөхдүүд ашиг сонирхлын зөрчилтэй байсан харагддаг.  Өдөрт 3000-4000 машинд талхлагдах хөрс шороог бодоод Тавантолгой-Цагаан хадны хоорондох шороон замын тээврийг төр хэзээ нэг цагт зогсоох л байсан. Цагаан хад хаагдахад энэ бүсээс түрээс татаасын мөнгө цохидог хятадууд ба манай хэдэн бизнес хамууд шаналсан болов уу. Нөгөө талд богинын тээвэрт / Цагаан хаднаас-Ганц мод. 20 км / өөрсдийн жолооч нараа шахах хятадуудын зорилго ч мөн Цагаан хадтай зэрэг хаагдсан гэж яригддаг.Одоо энэ боломж нь засгийн шийдвэрээр нээгдэж мэдэхээр байна.

Үнэн хэрэгтээ очоод харахаар Цагаан хад хаагдсанаар суурин иргэдийн орлого буураагүй. Урт очерын жолооч нар бууж мордон хооллож, гэр буудалд нь хонож өнжсөн хэвээр л байсан. Бас нарийн харвал яг сумын уугуул иргэд ч тэндээ бизнес хийгээд байдаггүй. Ихэнх нь шилжиж ирсэн, нэг бол  машинаа дагасан иргэд хоолны гэр, дэн буудал ажиллуулдаг.

Харин Цагаан хадыг хаасны цаана нь том мөнгө хийж байсан хэдэн хүний орлого нам зогссон байж болно. Гаалийн хяналтын талбай гэх нүүрс буулгаж буй хашаа.  Үүний цаана түрээс хураамж зэргээс мөнгө хийдэг цаад эздийнх нь  мөнгөний урсгал нам хаагдсан гэж хардахаар. Тэгээд жишиг болсон аргаар Цагаан хадны иргэдийн нэр барьсан ТТБ бий болсон гэж хардахаар байгаа. Олон нийтийн сүлжээ ашиглан төрд шахалт үзүүлсээр ирсэн. Нэлээн мөнгө хаяж жүжигчид тоглуулж, дром камер хөөргөсөн Цагаан хадыг нээхийг дэмжсэн реклам ч хийлгэсэн байсан. Үнэндээ тэмцэх, шаардах зүйл нь ганц гаалийн хяналтын бүсийг нээх төдий бус ерөөс хилийн боомтоо бодлогоор хөгжүүлэх асуудал байсан. Одоо болтол гэрэл цахилгаантай болоогүй, суурин ч гэхэд жижигдэх төмрийн хогоор хашаа зүүсэн, хаяагдсан газар шүү дээ.

Ганц модны  олон жолоочийн зовлон

Шинэ сайдууд, сэтгүүлч нар маань Тавантолгой-Гашуун сухайтын замд “зочлохдоо” олон жолооч нарын нэг асуудлыг сайн ойлгоогүй,  зөвхөн зам нүүрсээ харсаар ирсэн бололтой.

Энэ урт очерийн зам дээр байгаа машинуудын ихэнх /3500 орчим/ нь хилийн цаадах Хятад эзэдтэй түрээсийн машинууд ба үлдэх хувь цөөхөн хувь нь /2000 хүрэхгүй нь/  Монгол компанийн нэр дээр бүртгэлтэй. Мөн 1500 орчим нь банкны барьцаанд байгаа зээл хүүгийн нэхэлтэй хувийн машинууд. Ажилгүй зогсох л юм бол зээлийн хүү төлбөр нь явж өгнө. Тийм болохоор жолооч нар урт очер, хүнд хэцүү бүхнийг орхиод зориглож өөр тийш хөдлөхгүй байгаа харагддаг.  Өөр боомтууд руу шилжье гэхээр банкны барьцаанд байгаа машин нь нүүрс тээврийн компани руу шилжих боломжгүй. Ачаа тээврийн эрхтэй компани руу тээврийн хэрэгсэл шилжихгүй бол хил гаалиар гарч нүүрс тээвэрлэх боломжгүй. Тийм болохоор өр зээлтэй машин авсан жолооч нар хил давахгүй л бол хямд үнээр “бэлэн” мөнгөөр ачдаг тээвэрт явцгааж, урт дараалалд тоо нэмж байгаа. Хятадын таталт сайн, ашиг их байсан түр зуурын дуулианаар жар, далан саяар үнэлэгдэх том машинууд хэдхэн сарын дотор өдөрт хорь гучаар нэмэгдэн, Тавантолгойн зам дээр гарч ирсэн байдаг. Бараг бүгд банкны зээлээр орж ирсэн ийм машинуудаа яахаа мэдэхээ байсан “эзэн” жолооч нар маш их бий. Энэ “барьцааны” машинуудыг өөр тийш, шинэ тээвэрт хөдөлгөх хөшүүргийг төр хийгээд өгчихөдТавантолгойн нүүрс тээвэр нь ядаж хэвийн ачаалалдаа орохоор.

Төрөөс хийх гол зохицуулалт юу байсан бэ

Гол асуудал бол энэ зунаас Хятадын тал нүүрс таталтаа эрс багасгасан ба үүнээс үүдэн зам дээр машины илүүдэл бий болсон нь түгжрэлийн гол асуудал. Хятад өдөрт 400-500 машин оруулж байх энэ квот цаашид ч хадгалагдах байх. Энэ хэмжээний таталтаар нүүрс тээвэрлэхэд 3000 орчим машин байхад хангалттай гэсэн тооцоо байдаг. Цаана нь 4000 машины илүүдэл бий болчихоод байгаа гэсэн үг. Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн наад захын ойлголтоор энэ асуудлыг харж болно. Нүүрсний үнэ өсөж, хятадууд өдөртөө 1200-1500 нүүрсний ачсан машин хилээрээ татаж, орлого сайн байсан үед нэмэгдэн 7000-д хүрсэн машины илүүдлийг өдөрт 300-400 машин болж хоёр дахин багассан байхад ч яаж ийгээд зам дээр барих гээд байгаа нь  тун явуургүй харагдаж байна. Үүнийг л төр тооцож  шийднэ гэсэн хүлээлт байсан.

Бодит байдлыг жолооч нар,  нүүрс тээврийн компаниудад ойлгуулж ачилтын хэмжээнээс хэтрээд байгаа бусад машинуудыг өөр бусад  боомтууд дахь тээвэр рүү шилжүүлэх арга замыг судлах ёстой байх. Бусад боомтууд машин бүртгэж байгаа ч Цагаан хад нээгдэж уртын очер багасч, байдал дээрдэнэ нь гэсэн хоосон найдлагатайгаар жолооч нарыг зам дээр барьсаар. Олон залуус хахир өвөл машиндаа амьдарч, зам дээр зогссоор байна. Хэрвээ Бичигт, Шивээ овоо, Ханги зэрэг бусад ачаалал багатай нүүрс тээвэр хэвийн явж буй боомтуудын таталтыг нэмгдүүлэхэд анхаарч, энэ чиглэлд тээвэр хийж буй компаниудад тодорхой хугацаанд татварынх хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжвэл очерт байгаа олон машин тийш хөдлөх  хөшүүрэг бий болно.

Ирээдүйгээ харсан шийдэл байгаа

Шивээ овоо, Бичигт, Ханги зэрэг нүүрс тээвэр хийж буй уурхай боомтууд өндөр цалин урамшууллаар тус бүр 200-300 машиныг  татахад  л Таван толгой- Гашуунсухайтын  машины ачаалал эрс буураад ирнэ. Хятадын талаас өдөрт 400-500 машин хилээр оруулж байгаа нөхцөлд 3000 орчим машин одоогийн шууд уртын уртаараа явж байсан ч болохоор байгааг тэндхийн тогоонд алба хашдаг олон хүн хэлж байсан. Энэ тохиолдолд урт дараалал алга болж, одоо 100 км  очерийн урт 15-20 км болж буурах тооцоог хийсэн жолоочтой таарч байв.

Ердөө энгийн нэг шийдэл байгааг тээврийнхэн хэлдэг. Өр зээлтэй өдөр тутам мөнгө төлдөг машинтай жолооч нараа судалж жагсаалт гаргаад тээврийн урьдчилгаа төлбөр өгч өөр боомтууд руу тээвэрт татахад энэ урт дараалалтай тамын замыг орхиж хөдлөхөд бэлэн жолооч нар олон. Шинэ боомт чиглэлд нүүрс тээврийг шинээр эхэлж буй компаниууд 50-60 жолооч бүрт шууд гаргаад өгчих урьдчилгаа мөнгө нь бэлэн байхгүй. Бусад боомтын нүүрс  тээврийн компаниудад энэхүү урьдчилгааны мөнгийг төр зээлдүүлэх, жолооч нарт урьдчилгаа хөлс гэрээгээр өгөх зэрэг зохицуулалтыг хийвэл урт очер, хүлээлтийн тамаас гарах хүсэлтэй олон жолооч шууд хөдлөнө. Энэ шийдэл одоо ч нээлттэй байгаа.

П.БАЯР 

Shuud.mn
Сонин хачин
DEPLANCHE:
Сайн байна уу, би хувь хүн бөгөөд сар бүрийн орлогын эх үүсвэртэй, сайн сайхан сэтгэлтэй хүмүүст зээл санал болгодог. Би 3000-аас 900 000 еврогийн хүүтэй, хамгийн дээд тал нь 25 жилийн хугацаатай, 2% хүүтэй зээлийг санал болгож байна. Зарим баримт бичгүүдийн нийлүүлэлт зайлшгүй байх болно гэдгийг хэлмээр байна. Би хөрөнгө оруулалтын аливаа саналд нээлттэй байгаа тул битгий эргэлзээрэй. ЗӨВХӨН ТА ФРАНЦ эсвэл ЕХ-ны ЭНД ДАРЖ БАЙНА. Тиймээс намайг И-мэйл хаягаар холбогдоорой: marieclaudeveronique1@gmail.com
2019-09-07

Marie:

Зочин:
БҮХЭЛ БҮТЭН УЛС БАЙНА ДАА, ГАНЦ ЛУУХААНЫ КОМПАНИД ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД Л
2018-01-15
galsan:
MAN namihand ard tumnee bodoh yamarch sonirhol bgui nogoon choijoo gej nuhriin hiilgeed bga ajil da
2018-01-12
зо:
хятад дотроо нүүрсээ ашиглах шиид гаргасан одоо авах ни улам багсах баихаа
2018-01-09
Зочин:
МАН ын манараа арилахгуй бололтой, Өөр арга байгаашдээ, жолооч нарынхаа үгийг сонсохгүй юм л даа
2018-01-07
Зочин:
150 км урт цуваа байхгүй болсон өдөрт гарч байгаа машины тоо өмнөхөөсөө даруй 150 машинаар илүү болсон гээд төр муу менежер биш юм байна гэдгийг харуулж байна. Төрийн байгууллагын уялдаа холбоо авлигын цонхыг нь хаахад ажил сайхан явнаа
2018-01-03
DEPLANCHE:
Сайн байна уу, би хувь хүн бөгөөд сар бүрийн орлогын эх үүсвэртэй, сайн сайхан сэтгэлтэй хүмүүст зээл санал болгодог. Би 3000-аас 900 000 еврогийн хүүтэй, хамгийн дээд тал нь 25 жилийн хугацаатай, 2% хүүтэй зээлийг санал болгож байна. Зарим баримт бичгүүдийн нийлүүлэлт зайлшгүй байх болно гэдгийг хэлмээр байна. Би хөрөнгө оруулалтын аливаа саналд нээлттэй байгаа тул битгий эргэлзээрэй. ЗӨВХӨН ТА ФРАНЦ эсвэл ЕХ-ны ЭНД ДАРЖ БАЙНА. Тиймээс намайг И-мэйл хаягаар холбогдоорой: marieclaudeveronique1@gmail.com
Зочин:
энд асар их хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа нь харагдаж байна.ашиг сонирхлын асуудал их байна
2017-12-29
Зочин:
Ene uhernuud tomor zam aa bariach ee, mcs r bariulchih bsan gazar, jenco g chotgor av
2017-12-28
Зочин:
bitgii ineed hurge setguulchee...gaaliin talbaid dandaa mongolchuud ajildag......mongol hunii erkh ashig,amidral yvdag medehgui bol medej av,,,,,,,,hunii zahialgaar bichihee boli,,,,hurdan tumur zamtai bolohiig bicheech......amniihaa zorgoor chalchinaa
2017-12-24
Зочин:
Баялагаа өдөр шөнөгүй зөөхөд тусалж байгаа та нарт юм бүхэн хэцүү болно
2017-12-22
Зочин:
Монгол улсын хуулийн дагуу татвар төлдөг нийгмийн даатгал төлдөг компан и хохироод үлдэж байна хятад номероо хүртэл ганц модноос авдаг болж машин нь татвар төлөөгүй байнм шудрагм өрсөлдөөн энд алгм
2017-12-17
Зочин:
Songolto buruu hiisenii gai bolj bnuu. Orosruu zuuchihuch avhgui geed bhad oocherlod zogsod baih yum.orosoor damjuulj gargan gesen yasan
2017-12-12
Зочин:
Төмөр зам барих ажлыг зогсоосны гай энэ юм. Төмөр зам барих ажлыг зогсоосон хүн ерөнхийлөгчөөр томилогдсон байна
2017-12-11
Зочин:
Nogoo jenko hachchihav
2017-12-03
иргэн:
Цагаан хадыг нээснээр энэ оочер дугаар багасахгүй,харин ч улам их болно. Цагаан хадны Гаалийн хяналтын бүсүүд нь хүн ажиллаж амьдрах боломжгүй, 2013 оноос хойш ГХБ-д байгаа хуучин муу нүүрсээ зарах бизнесменүүд болон Хятадуудын гар хөл болсон Цагаан хад ТББ хэсэг бүлэг дээрэмчдийн амин хувиа бодсон явуургүй үйл ажиллагаа. Өнөөдөр энэ эрхэмүүдэд хууртаж шийдвэр гаргасан БӨХ сайд Сумьяабазар Засгийн газрын гишүүдэд гүн эмгэнэл илэрхийлье
2017-12-02
Зочин:
Энэ очер дугаарыг зохицуулж жолооч нэртэй иргэдээ амраагаач уурхай дээрээс ачихад нь номер тараагаад л тэр ноёроороо хил гарчихаж болдоггүй юумуу бусад нь цагаан хад орчимд хэдэн кемп байгуулаад л амарч байхад болнодоо утас байна дуудаад л дөхөөд л ер нь ингэхэд л гүйцээ
2017-12-02
Zochin:
Manai mongolchuud sonin humuus shuu.Hileer asuudalgui orood irwel hudaldaa hiiy geed bhad asuudlaa shiidwerlehgui mash ih tsagaldah yum.Oruulj bolohgui zuil gargaad bgaa asuudal deer l ajillah yostoi.Gants neg fas-eer medeeleh todii l bh yum.Ooriinhoo hiliinshalgah huchin chadliig nemegduul,awsan arga hemjeegee gargahiig zawdaj bgaa nohduuded hurtel n surtalchil.
2017-12-02
Хууль бус бараа гаргасны жолооны эрхийг хас:
Ер нь бодоод байхад Цагаан хадны иргэдийн нэр барьсан ТТБ гэгчийн хэдэн нөхөд лоббидож байгаад шинэхэн сайд Сумъяабазар авргын толгойг эргүүлж байгаад ийм тэнэг шийд гаргуулчихсан юм байна. Хятадын талын Ганц модны боомтоос ирсэн албан бичигт дурьснаар бол, жолоооч нар хууль бус бараа буюу цэнэг гаргаад байгаа учраас л өдөрт 1200-1500 машин татдадаг байсныг больж өдөрт 400-500 машин л хилээр гаргахдаа маш сайн шалгах үүргийг Хятадын дээд газраас үүрэгдсэн гэж уг албан бичигт тов тодорхой бичсэн байна билээ. Тэгэхлээр хууль бус бараа буюу цэнэг гаргаад байгаа жолооч нарт хатуу арга хэмжээ авч, цэнэг гаргаж байгаад баригдсан жолоочийн жолооны эрхийг нь 5-10 жилээр хасаад байхад л цэнэг гаргадаг байдал нам болно. Хятадын тал ч гэсэн урьдийн адил 1200-1500 тэрэг татдадаг болно шүү дээ.
2017-12-01
Цэнэг гаргадаг нөхдүүдийн эрхийг хас:
Хятадын талын ГГанц модны боомтоос ирсэн албан бичигт дурьснаар бол, жолоооч нар хууль бус бараа буюу цэнэг гаргаад байгаа учраас л өдөрт 1200-1500 машин татдадаг байсныг больж өдөрт 400-500 машин л хилээр гаргахдаа маш сайн шалгах үүргийг Хятадын дээд газраас үүрэгдсэн гэж уг албан бичигт тов тодорхой бичсэн байна билээ. Тэгэхэлээр хууль бус бараа буюу цэнэг гаргаад байгаа жолооч нарт хатуу арга хэмжээ авч, цэнэг гаргаж байгаад баригдсан жолоочийн жолооны эрхийг нь 5-10 жилээр хасаад байхад л цэнэг гаргадаг байдал нам болно. Хятадын тал ч гэсэн урьдийн адил 1200-1500 тэрэг татдадаг болно шүү дээ.
2017-12-01
Асуудлын гол нь цэнэг гаргадаг нөхдүүдэд байгаа ю:
Хятадын талын Цагаан хадны боомтоос ирсэн албан бичигт дурьснаар бол, жолоооч нар хууль бус бараа буюу цэнэг гаргаад байгаа учраас л өдөрт 1200-1500 машин татдадаг байсныг больж өдөрт 400-500 машин л хилээр гаргахдаа маш сайн шалгах үүргийг Хятадын дээд газраас үүрэгдсэн гэж уг албан бичигт тов тодорхой бичсэн байна билээ. Тэгэхэлээр хууль бус бараа буюу цэнэг гаргаад байгаа жолооч нарт хатуу арга хэмжээ авч, цэнэг гаргаж байгаад баригдсан жолоочийн жолооны эрхийг нь 5-10 жилээр хасаад байхад л цэнэг гаргадаг байдал нам болно. Хятадын тал ч гэсэн урьдийн адил 1200-1500 тэрэг татдадаг болно шүү дээ.
2017-12-01
Зочин:
Odoo yaay gehevdee nuursee gargaj zarah gej baiga yum bol oocherloj l bai. Ard uursduu ene baidaliig bii bolgoson humuus
2017-12-01
зочин:
Хятадууд 15 метрээс урттай чиргуул хэрэглэхгүй болоод удаж байна. Нүүрс худалдан авч байгаа хятадууд 100 тонны даацтай 15 метр урттай хүнд даацын машиныг хууль бусаар оруулж, 70 тонн нүүрс тээвэрлэж байгаа гэх нэрийн дор 100-110 тонныг тээвэрлэж байна.Энэ бол том луйвар мөн үү?
2017-12-01
Zochin:
Ene zuv shuu heden Hyatad ezentei naana ni zahiral ni gesen 10 hurehgui humuusiin hatgaasaar iim shiidver gargadag buruu. Tsagaan had yamar ch devshildtei zuil baihgui. Aimag oron nutag, Hanbogd sumiin zasag darga gesen nuhduud niilsen hedhen hunii ashig sonirhol
2017-12-01
ы:
Замынүүд цементийн машин үүн шиг байсан ч Төр бүхнээс үргэлж хоцорч байдаг
2017-12-01
Erelt:
Ereltees davsan mashin , deer n tatalt baihguu bhad tigjrel heveer l bna... hunee bodooguu onoo avah gsen populsist shiidver. Mergshsen saiduud uneheer heregtei yum bnaa
2017-12-01
Zochin:
100 биш ч ер үнэний хувьд туун ойрхон нийтлэл байна.одоо цагаан хад бүүр утга учраа алдна.тээх нэвтрүүлэх тээвэрлэх хүчин чадал муу
2017-12-01