Пхеньяны асуудлаар Обама Хятадад айлчлав
2017-12-01

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама БНХАУ-д айлчилж буй билээ. Тэгвэл тус улсын дарга Си Зиньпин эртний анд Обамаг өргөөндөө хүлээн авч, уулзсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

 

Си дарга “Обама та нэгдсэн улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд хоёр улс тун найрсаг харилцаатай болсон. Энэ бол таны хүчин чармайлт билээ” гэж хэлжээ.

 

Обама “Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд би бүхий л хүчээ дайчлан ажиллах болно” гэсэн байна.

 

АНУ-ын экс тэргүүний айлчлалын гол зорилго нь Солонгосын хойгийн хурцадмал байдал, Хойд Солонгосын цөмийн туршилт, пуужингийн туршилтыг царцаах цаашлаад зогсоохоор Си даргатай ярилцлахаар иржээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв газраа зөв цагтаа ирсэн байна.
2017-12-03
мийгаа:
обамаагаар дутаж л гэнэ
2017-12-01