Химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 10 хүн бэртжээ
2017-12-01

Японы Шизүока мужид үйл ажиллагаа явуулдаг химийн үйлдвэрт дэлбэрэлт болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

 

Уг дэлбэрэлтийн улмаас арав гаруй хүн бэртэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийнхан дэлбэрэлт болсон үйлдвэрийн ойр орчимд хөл хорио тогтоосон гэнэ.

 

Дэлбэрэлт орон нутгийн цагаар өнөөдөр 8.00 цагийн орчимд болжээ.

 

Японы Ёккаичи хот дахь үйлдвэрт 2014 онд дэлбэрэлт болж, таван хүн амиа алдаж, 12 хүн бэртсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин