Сирийн асуудлаарх Женевийн уулзалт энэ сард болно
2017-12-01

Сирид үргэлжиж буй иргэний дайн болон дотоодын үймээн самууныг зогсоох зорилготой Женевийн уулзалт энэ сарын 15-ны өдөр Швейцарийн Женев хотноо эхлэхээр болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

 

Энэ талаар НҮБ дахь Сирийн асуудал харицсан төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгдэж “Бид энэ удаагийн уулзалтаар олон асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна” гэж мэдэгджээ.

 

Сирийн асуудлаарх Женевийн уулзалтад НҮБ-ын зуучлалаар ОХУ, АНУ, Иран болон Туркийн Гадаад хэргийн сайд нар оролцох билээ.

 

ОХУ-ын хүсэлтээр Сирийн Засгийн газрын төлөөлөгчид харин АНУ-ын хүсэлтээр Сирийн Сөрөг хүчний төлөөлөл Женев хотноо ирж, хэлэлцээрийн ширээний ард суухаар тохиролцоод байна.

 

Женевийн уулзалт өнгөрсөн онд хоёр ч удаа зохион байгуулагдаж байсан ч сөргөлдөгч талууд хэлэлцээр хийхээс татгалзсанаас болж, уг уузалт гацсан билээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сард Сочи хотноо Сирийн асуудлаарх уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалт Турк, Иран, Сирийн Ерөнхийлөгч нар оролцсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин