44 гишүүнтэй хөлгийн эрлийн ажлыг зогсоолоо
2017-12-01

Аргентины тэнгисийн цэргийн  “San Juan” гэх шумбагч хөлөг өнгөрсөн сарын 15-нд Патагония эргээс хөдлөөд удаагүй байхдаа төв станцаасаа холбоо тасарсан билээ.

 

 

Уг хөлөгт 44 багийн гишүүн зорчиж явсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт “шумбагч хөлгийг сүйрсэн” хэмээн эрх баригчд мэдэгдэж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн юм.

 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн уг хөлгийн эрлийн ажиллагааг зогсоосон талаар тус улсын Тээврийн сайд мэдэгдэв.

 

Хөлгийн хамгийн сүүлд холбоо барьсан газар эрлийн ажил явуулж байсан бөгөөд хөлөг сураггүй болсны дараахан тус бүс нутгаас далайд цөмийн бус дэлбэрэлтийн долгион Венад төвтэй Аргентинд салбартай Цөмийн туршилт ажиглалт, судалгааны байгууллагын төхөөрөмжинд бүртгэгдсэн аж.

 

Хөлгийн ганц ч хэлтэрхийг олоогүй байсан учир багийн гишүүдийн гэр бүл өнөөг хүртэл итгэл найдвар тавьсаар байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин