Улаанбаатар
ОБЕГ-аас 2017 оны ажил дүгнэх шалгалт эхэллээ
2017-12-1

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/300 тушаалаар батлагдсан нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны  үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт өнөөдөр эхэллээ.

 

ОБЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Онцгой байдлын газрын дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах анги 105, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн 2017 оны ажлыг үр дүн, гүйцэтгэлийг шалгана.

 

Шалгалтаар үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж байгаа юм.

 

 1

2

3

 

ЭХ СУРВАЛЖ: http://nobg.ub.gov.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ жилийн хамгийн их шоучин байгууллагаар ОБЕГ шалгарах байхаа.
2017-12-03
Kkk:
Neg shine nisdeg teregtei bolgood ugchihuuch erunhii saidaa darga nertei amisgaanuud ni land 200,570 l unaad bhiin ter munguuruu ed nart ongots avch ugulduu niisleliin gadaa duuren 570 200 bhiin bnshde tatvar tulugchidiiin mungiig heregtei gazar ni ugdug huuli gargaldaa
2017-12-01