Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ
2017-12-01

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанд гадаад бодлогын асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах зорилт тавин ажиллаж байна. Монгол-Хятадын Засгийн газрын комисс худалдаа, эдийн засгийн чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Уул уурхай, эрчим хүч, зам тээврийн чиглэлээр Хятадын талтай хэлэлцээ явуулж байгаа аж. Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын ажиллагаанд манай улс ач холбогдол өгч ирсэн. Гурван талтай хамтын ажиллагаанд зөвхөн эдийн засгийн коридороор хязгаарлахгүй. АНУ, Япон, Европын холбоо зэрэг бусад улстай хамын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна.

 

Монгол Улс Ази, Номхон далайн улс орнуудтай уламжлалт харьцаан дээр тулгуурлан хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Монгол-Япон хоёр улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ хийсний үр дүнд худалдаа 18 хувиар өсчээ. Манай Улсын 40 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа. Хоёр улсын Засгийн газар хооронд эдийн засгийн түншлэлийн яриа хэлэлцээг ирэх оноос эхлүүлнэ. Манай улс Европын холбооны хооронд эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа.

 

Засгийн газрын зүгээс цаашид энхийг сахиулах ажиллагаанд оролцож ажиллах бэлтгэлийг хангаж байна. Хүний эрхийг хөгжүүлэх чиглэлд өөрсдийн хувь нэмрийг оруулж, жендэрийн тэгш эрхийг хангах, хүний наймаатай тэмцэхэд ач холбогдол өгч байна.

 

Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Гадаадад худалдааны бараа эргэлт 30.5 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл өмнөх үеийнхээс нэмэгдсэн. Хөрш орнууд болон гол түнш орнуудтай эдийн засаг, худалдааны  хувьд ахиц гарсан. ОХУ, БНХАУ-тай хийсэн худалдаа өмнөх оныхоос тус тус өсчээ. Эдийн засгийн хямралт байдлыг бага хугацаанд даван туулахад анхаарч ажиллаж байна.

 

“Монгол экспорт” хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлнэ. Монгол Улс нийт 43 улстай гэрээ хэлэлцээ байгуулсан бөгөөд үүнээс 38 нь хэрэгжиж байна. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дотоодын баялаг бүтээгчид гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж бүрдэнэ.

 

Мөн хөрөнгө оруулалт, зээлийг ЖДҮ-чдэд олгох талаар гадаад улсад суугаа манай дипломат төлөөлөгчийн газрууд хийх ёстой. Хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь Засгийн газрын үүрэг мөн. Өнөөдрийн байдлаар 140 гаруй мянган иргэн гадаадад амьдарч байна. Консулын албыг бэхжүүлэх талаар ажил хэрэгжүүлж байна. Монгол иргэд гадаадад визгүй зорчдог орны тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа.

 

Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ гэдэг. Дотооддоо эв найртай байж гадаад харилцаагаа бэхжүүлнэ хэмээлээ. 

 

Түүнийг мэдээлэл хийсний дараагаар УИХ дахь АН-ын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Болд дүгнэлтээ танилцууллаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ичих нүүргүй топор эрх мэдэлд хүрчихээрээ л энэ ү:
харин тийм ээ
2017-12-02
Өөрийнхөө үйлдлийг шинжнэ үү:
Топор муужгай та өөрийнхөө үйлдлийг нэг сайхан тольдоод дараа ньжижиг асуудлаар том эрх ашигаа битгий нураа гэсэн сайхан үгээ хэлсэн бол . Тэгээд та энэ үгийг бусдаас зээлдэж хэлэхээ ичдэг болоосой. Танд энэ үгийг журмын нөхөд тань олон хэлсэн байх оо.
2017-12-02
таны урвалт:
Таны урвалт жижиг маргаан болж таарлаа юу ?!Төр тогтворгүй байх ,байлгах нь жижиг асуудал уу?!Хүрэлсүх гэдэг монгол улсын иргэний хүсэл,албан тушаал,эрх мэдлийн төлөөх хүслээс МАН-ийн эрх ашиг дооргууржижиг асуудал болж байна уу?! Засаг төр тогтворгүй гэж гадаад ертөнцөд монгол улс харагдах нь топор таны хүслээс бүр жижиг асуудал уу
2017-12-02
зочин:
Намын даргын төлөө үхэн хатан зүтгэх, Ерөнхий сайдын ТОПОР дох Хүрэлсүхийн хувьд жижиг маргаан юм байна л даа.
2017-12-01
Ичих нүүргүй топор эрх мэдэлд хүрчихээрээ л энэ ү:
харин тийм ээ
Su Batboldod:
Su. Batbold neg Medegdelerhuu yum hiijee tegsen hernee Setgegdel niitleh bolomjgui baigaad b na, Gemt hun gelbelzene gedeg shig ih l sandraad baigaa boltoi. Ard tumen cholootei setgegdelee bichgel dee yund ni aisan yum be!
2017-12-01