39 сумын эмнэлэг автомашинтай боллоо
2012-01-12

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг сумдын эмнэлэгт автомашин гардуулан өгөх ажиллагаа болов. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, 39 ширхэг шинэхэн УАЗ маркийн автомашины түлхүүрийг хөдөө орон нутгийн эмнэлгийн жолооч нарт гардуулан өглөө. Эрүүл мэндийн сайдын 2011 оны 447 болон 448 тоот тушаалуудын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх аймгийн Эрүүл мэндийн төвүүд, зарим сумдын эрүүл мэндийн төв, спортын байгууллага, мөн зарим клиникийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд УАЗ, HUANDAI  H-1 Starix, TOYOTO HAISE, TOYOTO Probox маркийн нийт нэг тэрбум 300 сая төгрөгийн өртөг бүхий 66 автомашиныг хуваарилахаар шийдвэр гарсан. Үүнээс тус бүр нь 18 сая 300 мянган төгрөгийн үнэтэй УАЗ маркийн 39 автомашин 18 аймгийн 39 сумын Эрүүл мэндийн төвүүдэд өнөөдөр ийнхүү  хуваарилагдлаа.
Shuud.mn
Сонин хачин