Эрүүл мэндийн яамны мэдээллийг үгүйсгэлээ
2017-12-01

Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийнд хордож, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 18 хүний биеийн байдал дунд зэрэг, 2 хүний бие хүндэвтэр байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн юм. 

 

 

Харин яамны энэ мэдээллийг Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК-иас үгүйсгэж, мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "Үйлдвэрийн олон тооны ажилтнууд утаа, хийнд хордсон, эрүүл мэнд, амь насанд нь аюул учирсан мэт буруу ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байна Мэдээллийн мөрөөр үйлдвэрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран авч, бодит нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. 

 

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь ажилтан, ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавьж ажилладаг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн олон тооны ажилтнууд химийн бодисонд ноцтой хордсон, амь нас бие эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл үүсээгүй байгааг мэдэгдэж байна" гэжээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
zochin:
buh l medeelliin heregsleer emch, uvchtun, hordson ajilchid, aimgiin emnelgiinhen yaiad bhad chini hudlaa gej yuga soliorood bga malnuud ve, ner hundde yasan ih hairtai yum be, demii ingej medegdel ene ter hiij soliorch bhiin orond uvdsun humuuse sain emchluulj, busdiig n sain hamgaalaha bodson n deergui yu, yuldveriin udirdlaguud a
2017-12-01
эмч:
ямар шалтгаантай хордлого гэдгийг шинжилгээний хариу гараагүй тул хараахан тодорхойлоогүй байна. Нийт 27 хүнд хордлогын шинж тэмдэг илэрч, 21 хүн эмнэлэгт эмчилэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал гайгүй байгаа ба эмчилгээ, шалтгааныг тодорхойлох тандалт судалгаа хийгдэж, УБ хотоос мэргэжлийн эмч нарын баг ажиллахаар ирж явна.
2017-12-01
Ene Delgersaihan:
Ene uilldveriin tsaana Delgersaikhan gishun baidag gedeg biluu. Erul mendiin yamiig hurtel daramtalj medeellig n ugiusgeed l ...offshorchid tom bna daa..
2017-12-01
Иргэн:
Хордсон ч үйлдвэр нь өөрсдийгөө өмөөрч худлаа мэдээлэл тараана.
2017-12-01