Дарханд хордлогын шинж тэмдэгтэй өвчтөнүүд олширч байна
2017-12-01

Өнгөрсөн шөнөөс Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн зарим ажилтан хордлогын шинж тэмдэгтэйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж байгаа тухай мэдээлэл гараад буй. Харин тус аймгийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн шинэ мэдээллээр, хордлогын шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн тоо эрс олширч байгаа юм байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнууд өвдсөн тухай онцолж байгаа ч бусад хүнд үйлдвэр эрхлэгчдээс эхлээд ажилгүй иргэд ч ижил шинж тэмдэгтэй ирж байгаа тухай газар дээрээс мэдээллээ. Дархан аймгийн хэмжээнд богино хугацаанд тархаж буй энэ асуудлыг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаа ч шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна.

 

Тухайлбал, энэ жил ган гачиг болсонтой холбоотойгоор олон аймгийн малчид Дархан-Уул зэрэг отрын бүсүүд рүү малаа отроор оруулах болсон. Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор сүүлийн хэдэн өдөрт отрын малыг олноор нь нядалж, худалдан борлуулах болсон нь ийм байдалд хүргэсэн байж магадгүй юм. Өмнө нь мэргэжилтнүүд ган гачгаас шалтгаалсан отор нь өвчтэй малаар дамжин малын өвчлөл газар авах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг сануулж байсан ч ган гачигтай бүсийн малчдыг чиглэсэн бодлого хэрэгжүүлээгүй өвөлтэй золгосон юм. Мөн энэ жил тарваган тахлын идэвхжилийн үе гэдгийг ч албаныхан хэлж байгаа. Мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байтал хэнэггүй зан гаргаж анхааруулгыг үл тоосон нь Дарханчуудыг ийм байдалд хүргэсэн байж болзошгүй аж. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
ЛХАГВА:
МАЛ МАХНААС ГЭВЭЛ БААХАН ШҮЛХИЙНИЙ ВАКЦИН ШАХУУЛСАН МАХ ИДСЭН БАЙЛГҮЙ ДЭЭ
2017-12-02
эмч:
бусад хүнд үйлдвэрээс ажилгүй иргэдээс хордсон гэдэг нь ташаа мэдээлэл байна. Одоогоор төмөрлөгийн үйлдвэрийн 27 хүнд хордлогын шинж илэрч 21 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Саяхан УБ -аас мэргэжлийн баг ирлээ
2017-12-01
Зочин:
Хаянхярваа цианаар хордуулаа биз. Төмөрлөгийн үйлдвэрийн химийн өодис алдагдсан байх магадлалтай. Юундаа нуугаад байгаа юм
2017-12-01